НИЙГЭМ

Үнстийн хийд

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нутагт байрладаг уг хийдийн туурь нь сумын төвөөс 35 километрт Цагаан овоо багийн нутагт оршино.

Үнстийн хийдийг 1808 оны шар луу жил анх Цэвэг хэмээх ламтан шавыг нь тавьж хүрээ хийд үүсгэн байгуулж, 100 гаран жил дэвжин хөгжсөөр 1915 онд гол Цогчин дуганы барилга баригдаж дууссанаар тухайн нутаг хүн ам төвлөрсөн, суурин газрын хэв шинжээ олж, дунд зэрэгт багтах хийд болсон ба 1937-1938 оны үед 320 лам шавилан суудаг байсан.

Хийд нь хэрэм, ёслолын хаалгагүй, Цогчин дуганаас урагш задгай, барилгагүй байсан бөгөөд бусад дуганыг Цогчин дуганы баруун зүүн талаар талаар эгнүүлэн урагшаа харуулж барин, хийдийн баруун зүүн талаар лам нарын сууц, хувийн шүтээний барилгыг эгнүүлэн барьсан байжээ.

1937 онд уг хийд хаагдсан ба 1938 онд барилга байгууламжууд нь Цагаан-Овоогийн чулуун нүүрсний уурхайн дансанд шилжсэн ба тухайн тэр үеэс дугануудад бага сургууль, дэлгүүр, контор зэрэг байрладаг байсан ба гол Цогчин дуганы барилгыг түүхий эдийн агуулах болгон ашигладаг байжээ.

Өдгөө тус хийдээс Цогчин дуган, Майдарын сүм хоёр үлдсэн байдаг.Энэхүү хийдийн дугануудыг Монгол Улсын засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор Улсын хамгаалалтад байх дурсгалын жагсаалтад оруулсан байна.

Эх сурвалж: Соёлын өвийн үндэсний төв

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

2 Сэтгэгдэл

  1. Сэргээн засварламаар юмдаа. Сая зурагтаар Самаркандын тухай гарч байнаа, 1920-1930 оны үeд б####гас болсон байсан бнаа, гэтэл одоо “Цөлийн сувд”нэртэй болтлоо сэргээн заагдсан байнаа, ямар гоё болж вэ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button