Нийгмийн
“Автобус I” баазын жолоочоос халдвар илэрч, ажилчдыг байранд нь тусгаарлажээ

"Автобус I” ОНӨААТҮГ-ын жолооч коронавирусийн халдвар авсан тухай хэвлэлд мэдээлжээ. Тодруулбал тус баазын жолооч өнгөрөгч арваннэгдүгээр сарын 25-ны өдөр халдвартай айлд зочилсон гэх бөгөөд энэ сарын 1-н хүртэл шугам замд гарч зорчигчдод үйлчилсэн байна.
ХӨСҮТ-ээс халдвар илэрсэн айлын гишүүдийн тусгаарлаж, ойрын хавьтлуудыг илрүүлэх үедээ тухайн жолоочийг олж, улмаар энэ сарын 1-нд тусгаарласан аж. Тэрбээр арваннэгдүгээр сарын 25-наас энэ сарын 1-н хүртэлх хугацаанд гурван өдөр ажилласан бөгөөд өдөрт 1000 орчим иргэдэд үйлчилсэн аж.
Өдгөө уг асуудлаар Нийслэлийн онцгой комисс хуралдаж байгаа бөгөөд тус баазын ажилчдыг байранд нь тусгаарлажээ. Хурлын дараа баазын ажилчдаас шинжилгээ авах эсэхийг шийдэх аж.
Эх сурвалж: Isee.mn
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.