Нийгмийн

С.Баярт оногдуулсан ялыг 2.6 жил, Ч.Даваанямын ялыг нэг жил болгон бууруулжээ

Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал цахимаар боллоо.

Шүүх бүрэлдэхүүнээс С.Баярт оногдуулсан анхан шатны шүүхийн 5 жилийн ялыг 2.6 жил, Ч.Даваанямд оноосон хоёр жилийн ялыг нэг жил болгон тус тус бууруулжээ.

Анхан шатны шүүхээс С.Баярыг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах үеэр олж авсан чухал мэдээллийг өөрийн найз Ч.Даваанямд өгч, түүний “Петровис трейдинг”  компанид “эдийн засгийн давуу байдал” бий болгон, улмаар 418 тэрбум төгрөгийн  “хууль бус орлого” олох боломжийг олгосон гэж үзжээ.

С.Баярыг дээрх гэмт хэргээр олж авсан 418 тэрбум төгрөгийг нуун далдлах зорилгоор АНУ-ыг зорьж, улмаар Ч.Давааням болон өөрийн том охин Б.Нандин нарын хамтран эрхэлдэг бизнесийг үргэлжлүүлэн явуулж байгаа гэх нэрийдлээр 2010-2014 онуудад АНУ-ын Нью Йорк, Сиэтл хотуудад дөрвөн үл хөдлөх хөрөнгийг 11.643.000 ам.доллараар худалдан авсан. Улмаар дээрх үл хөдлөхүүдийг борлуулж олсон орлогоо АНУ дахь өөрийн болон эхнэрийн дансаар авч мөнгө угаасан хэмээн шүүхээс үзсэн.

Яллах дүгнэлт болон прокурорын тогтоолд С.Баярыг мэдээлэл олж өгөх, давуу байдал бий болгох, хууль бус орлого олох, мөнгө угаах зэрэг дараалласан уялдаа бүхий гэмт хэргүүдийг үйлдсэн, эдгээр нь баримтаар нотлогдсон болохыг бичжээ.

Иймд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэдний хууль бусаар олсон орлогыг хураах, С.Баярт 5 жил, Ч.Даваанямд 2 жилийн ялыг тус тус нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлээд байсан юм.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
yu v dee
yu v dee

anhan shatni shuugchde sharaad bh yum da

зочин
зочин
Reply to  yu v dee

Монголын баялгын цөлмөгчид их наядтангууд мянганы луйварчид монголын шүүх засаглал өмхийрч ялзарсан байцаа гэсэн үг наад хулгарууд чинь тэгэсхээд тэнсэн харгалзах ял болгох хувиргах бол асуудал биш үүнд гайхах зүйлгүй баярцогт гэж луйварчин 10 жилийг 4,8 болгосон бас л тэгэсхийгээд тэнсэн харгалзах ял

авлигад нэрвэгдсэн шүүх
авлигад нэрвэгдсэн шүүх

АВЛИГАД идэгдсэн шүүхээс өөр шийдвэр хэн хүлээх билээ. ТӨРийн гурван өндөрлөг арга хэмжээ авахгүй байгааг бодоход тэдэнд авлигачин шүүгч нараас салах хүсэл алга. АРД түмэн л авлигачин шүүгч нарыг үзэн явах юм даа.

Иргэн
Иргэн

Ингэж байхаар зүгээр тэнсэн болгоод дуусгаач. Тэр 418 тэрбум төгрөг төрийн дансанд орсон юм уу?
Хөгийн юмаа, Монгол шүүхээ гэж ....

Зочин
Зочин
Reply to  Иргэн

баяр баярцогт баямбасайхан ганболд сайханбилэг энхсайхан нар гадныхантай үгсэн хувилдаж монгол улсад 176 их наяд төгрөгний шууд хохирол учируулсан гадныханд 100 хувь ашигтай нөхцөл байдлыг бүрдүүлж өгсөн эх орондоо болохоор зөвхөн өр өр бас дахин өр 100 хувь бүрдүүлчихсэн одоо тэгээд нөгөө лайг ард түмэн үүрч байна даа тэд бол эх орноосоо урвагчид эх орноо худалдсан этгээдүүд төдхөн гадныханы захилгаар суллагдчихана

Зочин
Зочин

луйварчдыг хамгаалахаа болиоч,ардын хүүхэд б.сан бол ялыг нь нэмээд явсан даа хар новшнууд.Шүүх нь ийм арчаагүй байхад төр яаж цэвэрших юм.Даргын төлөө луйварын төлөө бүгд л зүтгэж таарна.Монгол улс МӨХНӨ.

ИРгэн
ИРгэн

Хэлэх муу үг олдохгүй юм.
Та нарын энэ их луйвраас болж амьдрал ядуурч, ҮҮНИЙ УЛМААС заримдаа унааны мөнгө, аяга хоолоо ч залгуулж чадахгүйд хүрсэн иргэд Тэнгэр баганадсан барилгуудын чинь "умгар" өрөөг түрээслэн олсон ихэнх мөнгөө эргүүлэн өгч, хогийн цэгийг ухан өдрийн талхны мөнгөө олох гэх мэтээр амьжиргаагаа залгуулж байгааг Их наядтангууд та нар ойлгож л байгаа. Яагаад энэ "өөдгүй өт хорхойнуудаа" ялаас хэлтрүүлээд байдаг юм бэ??? Яагаад амьдралын эрхээр "хальтарсан" жирийн монгол иргэдийг "ясыг нь цайтал" суулгаад, насанд нь, хэрэгт нь хэтэрсэн ял оноогоод "шоронд хатаана" вэ???
Өнөөгийн улс төр гэж хашгирах хэн ч гэсэн ЛУЙВАРЧИН. ХУЛГАЙЧ бас АВИЛГАЧИН тэгээд бас УРВАГЧ!!! Баттулга, Хүрэлсүх болон МАН АН хоорондын өрсөлдөөн, өшөө хорслоосоо болж Монгол төрийг бүү гутаа, Монголын ард түмнийг бүү доромжил!!! АН төрөөс зайлсан, одоо МАН зайл aa!!!
Цар тахлын аюул нөмөрчихлөө. Тийм л сүрхий юм бол Та нар илэн далангүй ярилцаад хөрөнгө мөнгөнөөсөө ХАНДИВ ТУСЛАМЖ цуглуул л даа. Занданшатар 20 сая өгсөн. Бага өгсөн, гэхдээ санаа нь ЗӨВ ш дээ. Хүрэлсүх, Баттулга 2 АХ НАР чинь бүгд амтд байна. Одоо л "үлйийн үрээ нимгэлэх" ЦАГ ДОР ирлээ ш дээ.

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button