УРЛАГ

Соёлын яам орон нутгийн соёл, урлагийн 600-гаад ажилтантай цахимаар “уулзав”

Соёлын яам байгуулагдан, өөрийн гэсэн байртай болж, үйл ажиллагаагаа эхлүүлээд гурван сар болж байна. Цар тахлын улмаас олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулах боломжгүй үед  ажлаа үргэлжлүүлж буй ч нийслэл, орон нутаг дахь харьяа байгууллагын үйл ажиллагаатай цаг алдалгүй танилцаж, бодлогын шийдвэрүүдийг гаргаж, зорилго чиглэлээ тодорхойлон шуурхай ажиллаж байна . Түүнчлэн хөл хорио тогтоосон өдрүүдэд ч ажлаа цахим хэлбэрээр үргэлжлүүлж буй юм.

Тухайлбал өнгөрсөн долоо хоногт буюу арванхоёрдугаар сарын 7-10-нд орон нутгийн соёл урлагийн ажилтнуудтай цахим уулзалт хийж, Соёлын сайд С.Чулуун бодлого үйл ажиллагааны чиглэлээ танилцуулж, тэдэнд тулгамдаж буй асуудлыг сонсож холбогдох байгууллага, албан хаагчдад үүрэг чиглэл өгч ажиллаа.

No description available.

Тэрбээр цахим уулзалтыг нээхдээ “Соёлын яам байгуулагдсан цагаасаа Монгол Улсын оршин тогтнох үндэсний дархлаа, өв соёл, соён гэгээрэл, урлаг уран бүтээлийг төрийн бодлогын түвшинд бодлого болгон тодорхойлж хэрэгжүүлэх, ард түмэндээ үйлчлэх зорилт тавьж үйл ажиллагаагаа явуулсаар байгаа. Бид намрын чуулганаар УИХ-д өргөн барьсан Соёлын тухай, Музейн тухай болон Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцүүлж анхны хэлэлцүүлэгт шилжүүлэн ажлын хэсэг байгуулаад байна. Орон нутгийн хувьд соёлыг бүсчлэн кластер хэлбэрээр хөгжүүлэх, соёл урлагийн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх, соёлын үйлчилгээг цахимжуулах, соёлын өвийн хамгаалалтыг чангатгаж, гэмт хэрэгтэй тэмцэх, жишиг соёлын төвийг бүсчлэн байгуулах, соёлын бүтээлч үйлдвэрлэл, инновацийг дэмжих зэргээр соёлын бодлогыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна” хэмээн онцоллоо.

No description available.

Үндэсний бахархалтай, оюуныг дээдэлсэн, монгол хэл бичгээ хайрлан хамгаалдаг бүтээлч монгол иргэдийг дэмжих, хөгжүүлэх, бий болгох нь бидний зорилго юм. Энэ ч утгаараа Соёлын сайд орон нутгийн соёл, урлагийн ажилтнуудтай цахимаар уулзахдаа тэдний хичээл зүтгэл, бүтээлч, санаачилгатай хамтын ажиллагаа энэ бүхнийг бий болгох эд эс нь гэдгийг онцлоод бүгд хамтраад Монгол үндэстний үнэт зүйл, уламжлалт өв соёлын дархлаагаа хадгалж, соёл, урлагийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн, иргэдийг соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлж, дэлхий дахинд Монголын үндэсний соёл урлагийг сурталчлах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, дэлхийн нүүдлийн соёл иргэншлийн төв болгохын төлөө ажиллах хүсэлтэйгээ мөн хэлсэн юм.

Соёл урлагийн салбарын бүтээн байгуулалт эрчимжиж байгаа энэ цаг үед тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад чиглэсэн үндэсний хөтөлбөр, зорилтот арга хэмжээнүүдийг зохион байгуулж, тэдгээрийг нэгдсэн удирдлагаар хангахын чухлыг ч тэрбээр хэлсэн.  “Цахим соёл“, “Бүх нийтийн соёлын боловсрол“, “Соёлын бүтээлч үйлдвэрлэл-II”, “Монгол өв дэлхий дахинд” зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж, “Сонгодог урлаг-III”, “Соёлын үйлдвэрлэл”, “Монгол уран бүтээл” хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр төлөвлөн ажиллаж буйг дуулгалаа.

No description available.

Цахим уулзалтын үеэр оролцогчид Соёлын яам байгуулагдсанд баяртай байгаагаа илэрхийлж, төсвийн хүрэлцээ муу, боловсон хүчний нөөцгүй, өдийг хүртэл нэгдсэн стандартгүй, хяналт шинжилгээ үнэлгээ хийх асуудал хүндрэлтэй байдаг зэрэг өөрсдийн тулгамдаж буй асуудлаар санал бодлоо илэрхийлж, харилцан санал солилцов. Соёл урлагийн салбарын хөрөнгө оруулалт дутагдаж, хэцүү хүнд нөхцөлд үргэлж төсвөө тануулдаг бэрхшээлээ салбарын ажилтнууд сайддаа уламжилж, цаашид номын сангийн ном худалдан авах төсвийг нэмэгдүүлж, ном ариутгах төхөөрөмжөөр хангах боломжийг асуув. Музейн ажилтнууд ч орон нутагт ажиллах зардалгүй, унаагүй байдаг нь үл хөдлөх дурсгалаа хамгаалахад хүндрэл учруулдгийг учирлав.

Соёлын төв, музей, номын сангийн үйл ажиллагааны талаар бүрэн мэдээлэлгүй зарим нэг хүмүүс нийгэм сөрөг агуулга түгээж байгаад ч тэд харамсаж байлаа. Түүнчлэн цаашид салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулж, орон тоог нэмэгдүүлж, ажлын ачааллыг багасган, нийгмийн асуудалд нь анхаарна гэдэг найдаж буйгаа мөн хэлж байсан юм.

Уулзалтад 21 аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, мэргэжилтэн, Боловсрол, соёл, урлагийн газрын дарга, соёл хариуцсан мэргэжилтэн, орон нутгийн өмчит мэргэжлийн урлагийн байгууллагын дарга, номын сан, музейн захирал, сумдын соёлын төв, ордны эрхлэгч дарга зэрэг 600 орчим хүн оролцсон юм.

No description available.

Эх орондоо хайртай, бүтээлч сэтгэлгээтэй, идэвхтэйн зэрэгцээн салбартаа ажиллах чин сэтгэлтэй хүмүүс л соёлын салбарт тунан ажиллаж буй нь үнэн билээ. Бага цалингаар, бараг хангамжгүй шахуу нөхцөлд, сэтгэл зүрхээрээ өв соёлоо хамгаалан, ард иргэдээ соён гэгээрүүлэхээр ажиллаж байгаа тэднийхээ хичээл зүтгэлийг ч шударгаар үнэлүүлэх сайхан цаг удахгүй ирэх биз ээ. Яамны зүгээс холбогдох хууль тогтоомжийг батлуулах, боловсруулах, нэгдсэн уялдаатай бодлогоор хангаж ажиллахын төлөө цаг алдалгүй, тасралтгүй үйл ажиллагаа явуулж буйг цахим уулзалтад оролцсон Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Түвшинтөр, Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Мөнхбат, Соёл, гэгээрлийн газрын дарга Д.Наранцэцэг нар ч тайлбарлав.

Соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор орон нутгийн соёл, урлагийн байгууллагын хүчин чадлыг нэмэгдүүлж, салбарын мэргэшсэн, чадварлаг хүний нөөцийг бэлтгэх, сургах, дахин мэргэшүүлэх нь ч яамны ажлын төлөвлөгөөнд багтаад буй. Түүнчлэн санхүүжилтийн олон эх үүсвэртэй, хүртээмжтэй, үр ашигтай механизмыг бүрдүүлэн соёлын үйлчилгээг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой байгаа юм. Жишиг соёлын төвийг бүсчлэн байгуулж, кластер хэлбэрээр бодлогоо хэрэгжүүлснээр энэ үр дүнд хүрэх юм. Төв азийн нүүдлийн соёл иргэншлийн төв болон хөгжих, цаашид олон талт үйл ажиллагаагаар эх орноо сурталчилж, иргэдээ соён гэгээрүүлэх төлөө хийх олон ажил бидний өмнө байгааг уулзалтын төгсгөлд мөн санууллаа.

No description available.

Ташрамд сонирхуулахад, “Чингис хаан” хаад язгууртны музей, Үндэсний номын сангийн шинэ барилга ирэх онд ашиглалтад орж цаашид Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр шинэ байрандаа үзэгч, үйлчлүүлэгчдээ угтах юм. Энэ онд ашиглалтад орсон Соёлын өвийн төв ч гэсэн эдгээр бүтээн байгуулалтын эхлэл болсон юм. Цаашдаа жишиг Хүүхэлдэйн театр, Хүүхдийн номын сан, Археологийн музейтэй өв соёлоо дээдэлсэн, оюунлаг улс болон хөгжихийн төлөө яам бодлогоо чиглүүлэх ажиллах ажээ.

                                                    ЭХ СУРВАЛЖ: СОЁЛЫН ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хүрэлсүх сайд аа
Хүрэлсүх сайд аа
2020-12-14 13:18

түүхээ хулгайлсан хүн сайд хэвээрээ байгаа юм уу?

Зочин
Зочин
2020-12-14 13:23

Сайдад "буруу" хүн сонгодсонд харамсаж байна. Бас худлаа ярьдаг нь ярилцлагын явцад ил харагдсан. Одоо МАН улс төрийг "цэвэрлэх" цаг болсоон. Олон гишүүдээсээ "сор" болсныгоо ажиллах эрх олгооч ээ.

Зочин
Зочин
2020-12-14 16:19

хувь хүмүүсийн хоорондын зөрчлөө нийгэмд задгай хэрүүл болгоод байх юмаа. соёлын сайд монголын түүхийн таван боть эмхлэх ажилд ороцуулаагүй юм гэсээн тэр зарг�##�даад байгаа багш нарыг.

eh oronch
eh oronch
2020-12-14 20:48
Reply to  Зочин

bitgii hudalaa yariad bai tuuhee hudaldsan chuluunii garaa chi mung hediig abch eh ornoo hudaldaj bn aa

өвгөн
өвгөн
2020-12-14 18:56

Соёлын хөгжилд тэгээд цирк ордоггүй юмуу? Үмхии оргисон бөхчүүдээс айгаад таг гөлөг блчихсон сайд гуай таньтай таньгүй соёл хөгжөөд ирсэн юм. хөгжиж ч бна. хөгжих ч блноо. Соёлын дурсг�##�, түүхиин үнэт архивт бохир гараа дүрээд амжуулсан муу хар гөлөг. Тэгээд Чингис мингис их ярих санаатай. Дэлхиин улсууд дундад зуунд гайхамшигииг бүтээн босгож, одоо тэр �##�сыг харсан мундаг хаадынхаа бодлого, бүтээн байгуул�##�таар дэлхиид гайхуулаад хөгжилиин манлайд хүрчихээд бна. Тэгэхэд бид ямар урлаг соёлоороо гайхуулах юм. Тэр үеиин соёл гж юм бна уу? та мэдэхүү? Худлаа түүх ярихаа боль.

Холбоотой мэдээ

Back to top button