УЛС ТӨР

Т.Доржханд: Одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч сонгогдох ёсгүй гэж ойлгож байна

Чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ж.Ганбаатар нар 2019.12.02-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Хуулийн төсөлтэй холбогдуулж гишүүд асуулт асууж, үг хэлэв.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

Шинэ Үндсэн хуулиар Ерөнхийлөгч зөвхөн нэг удаа зургаан жилээр сонгогдоно гэж заасан. Тиймээс одоогийн Ерөнхийлөгч мөн өмнө нь байсан Ерөнхийлөгч сонгогдох ёсгүй гэсэн ойлголттой байгаа. Үүнийг энэ хуулиар тодруулж өгөөч ээ. Маш ойлгомжтой Үндсэн хуулиар зохицуулж өгсөн атал та нар яагаад тойроод байгаа юм бэ. Ард түмэнд боломж өг л дөө. Тэгэхгүй бол өмнөх Ерөнхийлөгч нь дөрвөн жил болоод дахиад зургаан жилээр сунгаад 10 жил энэ төрийг удирдах гээд байгаа юм уу. Бид ийм удирдагчтай болно гэж энэ нийгмийг байгуулж байгаа юм уу. Өмнөх  Ерөнхийлөгч нь найман жил нэмэх зургаан жил гээд 14 жил удирдах юм уу. Ийм боломжийг хааж өгөх ёстой биз дээ. Дарангуйлагчийг төрүүлэхгүй гээд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулсан биз дээ.

УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан:

- Үндсэн хуулиараа нэр дэвшүүлэхгүй гэчихээд Сонгуулийнхаа хуулиар нээгээд өгчихлөө гэсэн асуудал яриад байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиар Үндсэн хуулийг хамаагүй тайлбарлаж болохгүй. Бид Үндсэн хууль, Сонгуулийн ерөнхий хуулийнхаа зарчмыг барьж явна.  

Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.  Улмаар үдээс өмнөх чуулганы хуралдаан завсарлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-12-17 16:30

Урьдын ерөнхийлөгчдөөс тэрийг нь дахиад сонгохсон гэх хүн байхгүйээ. Тийм учраас дахин сонгогдохгүйгээр за�##�т оруулах нь зөв.

доржханд
доржханд
2020-12-17 17:20

Монгол ялна гдг Ерөнхийлөгчөө дахин сонгох ёстой шүү

Холбоотой мэдээ

Back to top button