НИЙГЭМ

Өнөөдөр С.Болормаа агсны амиа алдсан хэргийг ШҮҮНЭ

Өнгөрсөн хоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан С. Болормаа агсан аймгийн Засаг дарга асан В.Ренцэндоржийн албан өрөөнөөс гарч яваад, хамт ажилладаг мэргэжилтнийхээ машинд учир битүүлгээр нас барсан байдалтай олдсон. Улмаар УЕПГ-аас хяналт тавьж хэргийг Говь-Алтай аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн шүүхэд шийдвэрлүүлэхээр харьяалал тогтоосон байдаг.

Тэгвэл уг шүүх хурал өнөөдөр /2020.12.25/ болох аж. Шүүх хуралд яллагдагчаар В.Рэнцэндорж, Б.Лхагважаргал, Э.Мэндсайхан нар оролцох бол хохирогчоор талийгаачийн ээж Г.Ундрам болон тэдний өмгөөлөгчид оролцох юм.

Эргэн сануулахад: Талийгчийн цогцост хийсэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээний хариугаар:

  • Дагзны зүүн хэсгийн дотор талд цус хуралт үүссэн, энэ гэмтэл нь мохоо гадны биетээр үүсгэгдсэн байх боломжтой
  • Амьсгалын зам гадны биетээр бөглөрсөн
  • Амьсгал, ходоодын агууламж механикаар бөглөрсний улмаас бүтэж нас барсан гэх зүйлс гарсан болохыг талийгаачийн ээж Г.Ундрам хэвлэлд мэдээлж байсан билээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-12-25 12:23

За за тэгвэл �##�сан байна. Хэн нь гэдэг асуулт үлдэж байна. Алаад гаргаж машинд нь орхисон юм байна. Хүмүүс согтуу гэж бодоод өнгөрч ... үүрээд гаргаж байхад нь ...

Зочин
Зочин
2020-12-25 13:14

ӨӨРИЙН САЛБАР БУЮУ ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫНХАА БАЙГУУЛЛАГУУД ДУНД АЖЛЫН ҮЗҮҮЛЭЛТЭЭР УЛСДАА 2 БАЙРАНД ОРСОН ГЭХЭЭР ХАРИН Ч АЖИЛАА ӨГӨХ АЛДАХ БИШ ЭСРЭГЭЭР БҮР ДЭВШИХ Л УЧИРТАЙ БАЙСАН. ШАГНУУЛЖ МАГТУУЛАХ ЁСТОЙ ГЭХ ҮҮ ДЭЭ ИЙМ ХҮНИЙ АЖЛЫГ НЬ АВНА ЭНЭ ТЭР ГЭЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ДЭЭ. ТЭР ЭЭЖ НЬ ГЭЭД БАЙГАА НУТГИЙН УДИРДЛАГАД АЖИЛЛАЖ БАЙСАН ЭГЧ БОЛ ХАРВААС ЗАНГАРАГТАЙ АВГАЙ (МАНАЙХНЫ ХЭЛДЭГЭЭР) БАЙНА ЛЭЭ ДЭЭ. ЕР НЬ ШУДАРГА БАЙРЫН ЗӨВ ТАЛЫН ХҮН БАЙСАН. ГОВЬ-АЛТАЙНХАН ЕР НЬ ИХ ШУДАРГА ХӨДӨЛМӨРЧ МӨРӨӨРӨӨ ХҮМҮҮС БАЙДАГ. ИЙМ ХҮМҮҮС ДУНД НЭГ ТИЙМ ОВЛИГГҮЙ ЖУДАГГҮЙ БУСДЫНХАА НЭР ТӨР ШУДАРГА ХӨДӨЛМӨР ЗҮТГЭЛИЙГ БАЛЛАСАН ЭТГЭЭДҮҮД ДУНД БАЙХ ЮМ. АЛЬ 90 ОНООС ЭХЛЭЭД Л УЛСДАА ХАМГИЙН ДУУЛИАНТАЙ АЙХТАР АЙХТАР ХЭРГҮҮДИЙГ АЛТАЙН ХҮМҮҮЖИЛГҮЙ ХАЧИН ХАЧИН ЮМНУУД ХИЙЦГЭЭГЭЭД БАЙХ ЮМ.

Холбоотой мэдээ

Back to top button