НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

ХӨСҮТ-ийн ажилчид халдварласан нь Сэлэнгээс туршлага судлахаар ирсэн эмч, сувилагчаас үүдэлтэй

Бүтэн жил цар тахалтай амжилттай тэмцсэн ХӨСҮТ-ийн эмч, сувиагч нар гэнэт л коронавирусээр халдварлаж эхэлсэн. Одоогоор 40 гаруй эмнэлгийн ажилтан халдвар авснаас 20-иод нь эдгэрээд байна. Хамгийн анхны тохиолдол нь өнгөрсөн 11-р сарын 06-нд бүртгэгдсэн бөгөөд 07-ны Эрүүл мэндийн яамны 11 цагийн мэдээллээр олон нийтэд зарлаж байв. Улмаар маргааш нь дахин 7 эмнэлгийн ажилтан халдвар авсан гээд үргэлжилсэн. Манай улс дотооддоо халдвар алдсан өдрөөс ердөө 4-5 хоногийн өмнө гэсэн үг. Тодруулбал 11-р сарын 11-ний өглөө сэрэхдээ бид тээврийн жолооч Д-гээс коронавирус дотооддоо алдсаныг, хатуу хөл хорио тогтоогоод байгааг мэдсэн байдаг.

Тухайн үед сувилагчийг ямар учир шалтгааны улмаас  халдвар авчихсаныг янз бүрээр таамаглаж байв. Тухайлбал Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал "Тэр сувилагч ХӨСҮТ-ийн дотор халдвар авсан гэхээс илүүтэй наймдугаар сард Солонгос улсад ажиллаж байгаад ирсэн. Тусгаарлалтад ороод гарсан. Ажилдаа ороод нэг сар болж байгаа гэх мэдээлэл байна. Тиймээс бид түүнийг үнэхээр эмнэлгийн дотоод замаар халдвар авсан уу үгүй юу, эсвэл урьд нь тусгаарлалтаас гараад үргэлжилсэн халдвар явж байгаа эсэхэд шинжилгээ судалгаа хийж байна. Шалгаж дуусаад тодорхой мэдээлэл өгнө” гээд таг болсон. Сүүлдээ улаан бүсэд ажилладаг тухайн эмч, сувилагч нар халдвар хамгааллын дэглэм алдсан болж таамаглал дэвшүүлээд мартагдсан. Учир нь дотооддоо алдчихсан бидэнд тэр талаар бодох сөхөө ч байгаагүй юм.

-СЭЛЭНГЭ АЙМГААС ТУРШЛАГА СУДЛАХААР ИРСЭН ЭМНЭЛГИЙН АЖИЛЧДААС ХАЛДВАР ТАРСАН БОЛОЛТОЙ-

Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар сувилагч хаанаас халдвар авсан нь тодорхой болчихсон аж. Тодруулбал 11-р сарын эхээр Сэлэнгэ аймгаас нэг эмч, нэг сувилагч ХӨСҮТ-д тусгаарлалтын бүсэд ажиллаж, туршлага судлахаар иржээ. Ирэхдээ коронавирусийн шинжилгээ хийлгэсэн хэмээх бичигтэй ирсэн тул тэднийг давтан шинжилгээнд хамруулаагүй байна. Тухайн үед дотооддоо халдвар алдсанаа мэдээгүй байсан тул санаа амар байцгаасан биз.

Улмаар тухайн хоёр ажилтныг бүр улаан бүс рүү оруулж ажиллуулж, туршлага судлуулсан байна. Ингээд л нэг өдөр бүтэн жилийн амжилт нь талаар болж нэг сувилагчаас нь коронавирус илэрсэн нь өнөөх Сэлэнгээс ирсэн эмнэлгийн ажилтнуудаас гаралтай байсан нь сүүлд тодорхой болсон гэнэ. Тэд Сэлэнгэд халдвар аваад, нууц үедээ шинжилгээ хийлгэж, сөрөг хариугаа тэврээд ХӨСҮТ-д ирсэн нь энэ байж.

Дотоодоо халдвар алдаад бужигнаж байх явцдаа л бид тээврийн жолооч Д-ээс илрэхээс өмнө аль эрт Сэлэнгэ аймагт коронавирус тархсан байсан гэдгийг олж мэдсэн байдаг. Учир нь иргэн Д-гээс халдвар илэрсний маргааш нь л Сэлэнгэ аймгаас 74 настай иргэнээс коронавирус илэрч баталгаажсан шүү дээ.

Энэ талаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил ч хүлээн зөвшөөрч, бататгасан. Тэрбээр “74 настай иргэн Ц-г аймагт вирус авчирсан гэх таашаа мэдээлэл явж байна. Иргэн Ц тараасан юм биш, харин ч тарсан байсан халдвар энэ хүн дээр эхэлж илэрсэн юм. Коронавирусийн халдвар бидний дунд чимээгүй тархсан байж. Харин маш хурдан илрүүлэх шаардлагатай байна” хэмээж байсан юм.

-ХӨСҮТ-ИЙН УЛААН БҮСЭД АЖИЛЛАЖ БУЙ ЭМЧ, АЖИЛЧИД ТУСДАА ӨРӨӨНД БАЙРЛАДАГ БОЛЖЭЭ-

ХӨСҮТ-д халдварын улаан бүсэд 14 хоног ажиллаж буй эмч, ажилчид бүгд нэг өрөөнд байрладаг байсан бол Сэлэнгээс эмнэлгийн ажилчид ирж, ийн халдвар тарааснаас хойш тус тусдаа өрөөнд байрлаж, ажиллах болжээ.

Тэгэхээр бараг бүтэн жил халдвартай хүмүүсийг эмчилсэн ч өөрсдөө халдвар аваагүй байсан эмч нар гэнэт олноороо халдварлаж эхэлсний шол шалтгаан нь энэ байж. ХӨСҮТ дотроо халдвар хамгааллын дэглэм алдагдсан гэдэг нь ташаа мэдээлэл бөгөөд Монголдоо ганцхан халдвартын энэ эмнэлэгт бүх талаар туршлагатай, ажлаа сайн мэддэг эмч нар ажилладаг гэдгийг эх сурвалж онцолж байв.

Нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалж бидэнд хэлэхдээ “Сүүлийн өдрүүдэд ХӨСҮТ-ийн улаан бүсэд ажиллаж буй эмч, ажилтнууд коронавирусээр өвчилсөн хүмүүстэй нэг ариун цэврийн өрөө хэрэглэдэг байсан гэх мэдээлэл тарсан нь ор үндэслэлгүй. Хэрвээ өвчтөнүүдтэйгээ нэг суултуур дундаа хэрэглэх байсан бол эмч нар халдварын улаан бүс рүү яах гэж хамгаалалтын хувцас өмсөж орох юм бэ. Халдвар хамгааллын дэглэм алдагдсан хэмээн эмч эмнэлгийн ажилтнууд руу бурууг чихэж байгаад харамсаж байна” хэмээсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 26, 2020 09:16

Больдоо ХӨСҮТ асуудлаа бу�####�д чихих хэрэггүй.

иргэн
иргэн
12 сар 26, 2020 09:32

Сэлэнгэ, 3-р эмнэлгээс хэдэн даогс нарынх нь хамсаатны х�##�туур хийх гэж ирсэн хүмүүсээс боллоо. Дотор ажилагсад хэзээ ч ингэж дэглэм �##�дахгүй. Дотроо байгаа ажилагсадаасаа харамлаад гаднаас хүн авчирна гэж санаанд багтамгүйм.Одоо 800к бүх ажилагсаддаа өгөхгүй �##�аг цоог өгнө гэх. САЙД БҮХ АЖИЛАГСАДАД ӨГӨХ НЭГ УДААГЫН ВСАРЫН ЦАЛИНГЫН ТЭТГЭМЖ гэхэд. ХӨСҮТ яагаад өөрснөөсөө өгөх гэж байгаа мэт харамлана вэ. Мэдээж тойрон хүрээлэгчид голдуу авна

зочин
зочин
12 сар 27, 2020 11:38
Reply to  иргэн

Гай газар дороос гэдэг шиг юм болжээ. Тийм байлгүй . ХӨСҮТ ийнхэн мэргэжсэн хүмүүс. Туршлага судлах биш гай тариад хамгийн чух�##� обьектээ ингэж эрсдэлд оруулах гэж.

Зочин
Зочин
12 сар 26, 2020 10:17

Энэ бол хамгийн байж болох х�##�двар тархсан магадл�##� мөн гэж бодож байна, х�##�двартай хүмүүстэй хэдэн жилээр ажиллаж сурчихсан эмч нар х�##�двар хамга�##�лын дэглэм зөрчөөд х�##�двар авна гэхэд итгэл төрөргүй байсым, харин энэ корона бол цар тах�##� гэдгийг хэн ч гэсэн мартаж болохгүй, байнгын анхаар�##� болгоомжтой байх хэрэгтэй. Тах�##� бол тоглоом биш эн

Ариунаа
Ариунаа
12 сар 26, 2020 10:39

Бид чинь урдаас л айгаад байсан. тухайлб�##� хятадаас втрус орж ирж магадгүй гэж бодож байлаа. Хятад маш сайн анхаарч Монгол Улс уруу вирус ерөөсөө оруулаагүй ээ. Харин хамг х�##�двар бүгд Оросоос орж ирээд б�##�лаж байна паа. тэгэхлээр Сэлэнгийн х�##�двар ч ялгаггүй Орос улсаас ирсэн байж таараа

Зочин
Зочин
12 сар 27, 2020 10:34
Reply to  Ариунаа

Хятадаас х�##�двар дэлхий даяар тараагүй юм уу?

Зочин
Зочин
12 сар 27, 2020 10:13
Reply to  Ариунаа

Угаасаа л урдаас эхэлсэн х�##�двар

Ts
Ts
12 сар 26, 2020 11:36

Irgen D ch end mash ih huvi nemer oruulsandaa mongold korona tarhahad. Selengee s bsn bol Ali hediin humitsan bsn bh. Irgen D guai ard tumneesee uuchlalt guival taarna. Uhsen hunshig alga bolohiin. Hariutslagagui yum

Зочин
Зочин
12 сар 26, 2020 12:06

Монгол хүн хэнэггүй,соёлгүй зангаасаа �##�бан ёсоор хэзээ с�##�ах болоо

Zochin
Zochin
12 сар 26, 2020 13:57

Ер бол ариутгагч нар бас дандаа гадны хүмүүс ирж ажиллахдаа х�##�двар авсан цуг байсан х�##�двартын ариутгагч нар өвдөөгүй ш дээ
Тэгэхээр х�##�двартын ажилчид х�##�двар хамга�##��##�т сайн барьж байгаа гэсэн үг шүү

Баасансүрэн
Баасансүрэн
12 сар 28, 2020 06:14
Reply to  Zochin

Эмч хүмүүс байж тийм хайхрамжгүй байх гэж.. Голомттой газраас ирсэн тэр хоёроос давтан шинжилгээ авчихгүйдээ. Ямар их гай тарив. Тэр БЗД-ийн эмнэлэг ч гэсэн арай дэндүү байна. Анагаах ухааны мэдлэг ухамсар гаргасангүй өвчтөнөөс мөнгө с�##�гах бизнес л бодож ажиллажээ.

Zochin
Zochin
12 сар 26, 2020 22:09

Koronag onoshilj chadaxgyi oorsdoos ni shinj temdeg ilrex xugatsaag xyleej utgagyi olon xonogoor karantilj emchilj baigaa nertei udaan xugatsaagaar emnelegt bailgaj xaldvar taraax noxtsliig xaldvartiin emnelegiin chadvargyi emch nar oorsdoo byrdyylseen !!!

ЭМЧ
ЭМЧ
12 сар 26, 2020 22:19
Reply to  Zochin

бу�####�ас бурууг бүү хай та нар хян�##�таа муу тавьсан хэн та нарыг х�##�дварын эрсдэл өндөртэй өвчлөл рүү өөр газрын дадлагажаагүй эмч сувилагчийг оруул гэж үүрэг өгсөн хүмүүст хариуцлага тооц ХӨСҮТ-ХӨНД ОРУУЛАХГҮЙ ГЭХ ЭРХ НЬ БАЙСАН ШҮҮ

Иргэн
Иргэн
12 сар 27, 2020 08:22

Одоо тэгээд ямар арга хэмжээ авч байна вэ ?

Зочин
Зочин
12 сар 27, 2020 12:51

с�##�хивч нямхүү одоо ажлаа өгөөд Амбасэлмааг дарга болгоорой

Зочин
Зочин
12 сар 27, 2020 14:04

БЗДийн эмнэлэг маш хариуцлагагүй бх үйлчилгээний стандарт дүрэм журмаа огтоос мөрдөөгүй газар байждээ. Үүний золиос маш өндөр үнэтэй төлөгдөж буй нь харамсаад ч барахгүй юм. Жижиг бизeсүүд шууд ха�##�гаа бүрмөсөн барьж дампуурч зогсож хэдэн зуугаараа иргэд огт ажилгүй боллоо. Хэдэн зуун тэрбумаар тоологдох эдийн засгийн хохирол ун�##�т өдрөөс өдөрт +эгдэн үргэлжилж байна. Иргэдийн худ�##�дан авах чадвар тэгрүү дөхсөөр Эмнэлгийн зохион байгуул�##�тгүй с�##�ан байдлын төлөөст олон зуун иргэдийн эрүүл мэнд хэдэн мянган хүмүүсийн нойр хоолгүй ажлын цагууд тэдний эрүүл мэндийн асууд�##� явж байгаа нь юутай гашуун

Зочин
Зочин
12 сар 27, 2020 20:14

Haldvartiin emneleg mergeshsen mergejliin emneleg yu gej uursduu haldvar taraah ve mash hariutslagatai ajillaj baigaa

г
г
12 сар 27, 2020 21:12

би яг тухайн үед нь таамаглаж бсн юмаа сург�##�т дадлагжуул�##�т гээд эмч сувилагчдыг сург�##�аа гээд бсн сэлэнгийн нөхдүүд бж тийм блгүйдээ ХӨСҮТ арайч тэгж голомт болохгүй маш сайн бсн юм шүү г

Холбоотой мэдээ

Back to top button