ДЭЛХИЙ

Америкчуудын хамгийн их ХҮНДЭЛДЭГ эр бол Дональд Трамп

“Gallup Poll” компани 1946 оноос хойш жил бүр Америкчуудын хамгийн их хүндэлдэг эрийг санал асуулгаар шалгаруулж ирсэн юм. Тус асуулгад америкчууд энэ дэлхий дээрх хэнийг хамгийн их хүндэлж буй талаар саналаа өгдөг юм.

Тэгвэл энэ жилийн санал асуулгаар ерөнхийлөгч Дональд Трамп 18 хувийн саналтай америкчуудын хамгийн их хүндэлдэг эрээр тодорсон байна. Өмнөх 12 жилийн турш уг санал асуулгад ялалт байгуулсан Барак Обама энэ удаа 15 хувийн саналаар хоёрт жагсжээ.

“Gallup Poll” компанийн уг санал асуулгад эрх баригч ерөнхийлөгч нар ихэнхдээ тэргүүлж байсан түүхтэй. Хамгийн их хүндэлдэг эрийн санал асуулга 74 удаа явагдаж байснаас 60-д нь эрх баригч ерөнхийлөгч нар тэргүүлжээ.

Дональд Трамп уг жагсаалтын топ 10-т арван удаа орж байсан бол Барак Обама 15 удаа багтаж байжээ. Тус жагсаалтад “NBA” тоглогч Леброн Жеймс, Харлын болон халдварт өвчний үндэсний хүрээлэнгийн захирал Энтони Фаучи нар анхны удаа орсон байна.

Тус санал асуулгын топ 10-т нэр нь хамгийн олон удаа орсон хүн бол сургаал номлогч Билли Грэм юм.

Харин энэ жил Мишель Обама америкчуудын хамгийн их хүндэлдэг эмэгтэйгээр тодорсон аж.

Эх сурвалж: Gallup Poll

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button