НИЙГЭМ

Баянзүрх дүүргийн найман хорооны 14 цэгээс коронавирус илэрч, иргэдийг тусгаарлаад байна

Баянзүрх дүүргийн Засаг даргын дэд бүтэц, хот төлөвлөлтийн асуудал хариуцсан орлогч Б.Батбаяр мэдээлэл өглөө.

Тэрбээр “2021 оны нэгдүгээр сарын 02-ны 11:00 цагийн байдлаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт найман хорооны 14 цэг, орон сууцыг тусгаарлалт, ажиглалтад аваад байна.

Цагдаагийн хамгаалалт авсны дарааЗоонозын ариутгалын ажил хийгдээд, тусгаарлан ажиглах байранд хуваарилагдсан ажилчид тухайн байрны иргэдэд утсаар хологдож нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлж байна. Мөн эмнэлгийн хяналтад байгаа, эм шаардлагатай иргэд байгаа эсэх талаар тодруулга авч байна. Үүний үндсэн дээр эм болон хүнсний хүргэлтийг гурван аргаар хүргэж байна. Найз нөхөд, ах дүүсээс нь хүнс авч тусгаарлалтын бүсэд оруулж өгөх. Хоёрдугаарт ойр байрлах дэлгүүрээс захиалга өгч, улаан загалмайн ажилчид хүргэж өгч байна. Өдрийн орлогоороо амьдардаг иргэдэд тусгаарлаж байгаа иргэдэд дүүргээс хүнсний тусламж үзүүлж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-02 21:57

Энэ бас нэг бөхчин дарга болоо юу? Хэрэг �##�га

Холбоотой мэдээ

Back to top button