НИЙГЭМ
Шуурганд уруудсан малыг тогтоож, 2.1 тэрбумын хохирлоос сэргийлэв

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд байрлах Хилийн цэргийн 0146 дугаар ангийн 0176 дугаар салбарын хариуцсан хэсгээр нэгдүгээр сарын 08-ны өдөр 3,300 орчим бод мал цасан шуурганд туугдан улсын хилд тулжээ.
Эдгээр малыг хилчид тогтоон эздэд нь хүлээлгэн өгсөн байна. Ингэснээр ард иргэдэд учирч болзошгүй 2.1 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийллээ хэмээн Хил хамгаалах ерөнхий газрын Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Байлдагчиддаа баяраллаа. Цасан шуурганд даарч хөрөөд хэцүү л байсан байх.Зоригт байлдагчид эх орноо энх цагт сайн хамгаалжээ
Хилчин баатрууддаа баяр хүргэе. Мөн амжилт амар амгалан,сайн сайхныг хүсэн ерөөе.