ДЭЛХИЙ

АНУ-ын шуудангийн алба “НАСА”-тай хамтарч нарны зурагтай марк гаргана

“НАСА”-ийн Нарны өөрчлөлтийг ажиглах сансрын хөлөг  (SDO) ашиглалтад ороод арав гаруй жил өнгөрч байна. Тэгвэл тус хөлгийн авсан нарны идэвхжлийн зургуудыг АНУ-ын шуудангийн алба марк болгон гаргахаа мэдэгдсэн байна. “SDO” нь нарны зургийг хүний нүдэнд үзэгдэх гэрэл, хэт ягаан туяа, гүн хэт ягаан туяагаар авдаг бөгөөд сая сая дүр зургийг авжээ.

“НАСА”-ийн шинжлэх ухааны судалгаа хариуцсан захиргаанд ажилладаг Томас Зүрбүчэн “Би амьдралынхаа туршид марк цуглуулсаар ирсэн. “НАСА”-ийн шинжлэх ухааны ажлууд марк дээр хэвлэгдэхийг хүлээж тэсэхгүй нь” хэмээсэн юм.

АНУ-ын шуудангийн алба нарны арван өөр зургийг 20 ширхэг бүхий багц болгон худалдаалах юм байна. Хэвлэгдэх зургууд дотор Наран дээр түгээмэл тохиолддог нарны толбо, титэм гогцоо гэх мэт үзэгдлүүд багтжээ.

Нарны өөрчлөлтийг ажиглах хөлгийн тусламжтай эрдэмтэд нарны идэвх дэлхий болон бусад гарагуудад хэрхэн нөлөөлдгийг судлах боломжтой болсон. Нарны идэвх дэлхий дээрх техник технологид болон сансрын хөлгүүд хоорондох радио холбоос гэх мэт зүйлсэд нөлөөлдөг. Хүрээлэн буй орчиндоо нар хэрхэн нөлөөлдгийг судлах нь ач холбогдлын хувьд өндөр. Иймд зөвхөн нар хүрээлэн буй орчиндоо яаж нөлөөлдгийг судалдаг Гелиофизик нэртэй шинжлэх ухаан үүссэн юм.

Эх сурвалж: nasa.gov

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button