ДЭЛХИЙ

“НАСА” өмнө нь тооцоолж байснаас цөөхөн галактик байгаа гэв

“НАСА”-гийн эрдэмтэд “The New Horizons” сансрын хөлөг бүрдүүлж өгсөн баримт материалыг ашиглан дүн шинжилгээ хийж сансар огторгуй дахь галактикуудын тоо хоёр их наяд бус хэдэн зуун тэрбум байх магадлал өндөр хэмээн дүгнэжээ. Тус судалгааг ахалж бичсэн Марк Постман хэлэхдээ “Хэр их галактик байгаа вэ гэдгийг мэдэх нь чухал. Бид 2 их наяд галактикаас ялгарах ёстой гэрлийг харсангүй” хэмээсэн байна.

Өмнө нь “Hubble” телескопын тусламжтай олж авсан мэдээллийг ашиглан хоёр их наяд галактик бий хэмээн тооцоолж байжээ. Гэвч эрдэмтэд математик загвар ашиглан сансар огторгуй дахь галактикуудын 90 хувийг  “Hubble” телескопоор харах боломжгүй гэдгийг тогтоосон аж.

“The New Horizons” нь Дэлхийн вангийн зургийг анхны удаа ойроос авсан сансрын хөлөг юм. Тус хөлгийг 720 сая ам.долларын өртөгтэй босгосон бөгөөд 2006 оны нэгдүгээр сард дэлхийгээс хөөргөсөн аж. Одоо “The New Horizons” хөлөг цагт 53,108 км хурдтай нисэж байгаа юм. Тус хөлөг Нарны аймгийн захад ойртож байгаа бөгөөд дэлхийгээс 7.08 тэрбум километрийн зайд байгаа аж.

Эх сурвалж: Foxnews

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button