УЛС ТӨР

Х.Баттулга: Монгол хүний үнэ цэнийг улам алдагдуулсаар байгааг өчигдрийн явдал дахин баталлаа

“Монголчууд бид хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг дээдэлж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгон Үндсэн хуульдаа тунхагласан байдаг.

Гэтэл коронавируст цар тахал гарсан цагаас хойш иргэдийн эрх зөрчигдөх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй иргэд амь насаа алдах тохиолдлууд тасрахгүй байна. Бодит баримтаас харахад, 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгаас тархинд нь цус харвасан 10 настай охин яаралтай эмнэлгийн тусламж авахаар ирсэн ч холбогдох байгууллагуудын хүнд суртлаас үүдэн 3 цагийн турш хүйтэн машинд тусламж хүлээх явцдаа бие нь хүндрэн, ЭХЭМҮТ-д ирсэн ч амь насаа алдсан эмгэнэлтэй үйл явдал болсон. Мөн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 22-ын товчоон дээр ирсэн Архангай аймгийн иргэн 58 настай эмэгтэйн бие нь муудаж, эмнэлгийн туслалцаа авч чадалгүй амь насаа алдсаныг монголын ард түмэн мартаагүй байгаа.

Цар тахлын үед авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа бүр иргэдийн амьдралын бодит шаардлагыг хангасан, эцсийн зорилго нь тэдний сайн сайхны төлөө чиглэх ёстой билээ. Гэтэл цар тахлын энэ хүнд цаг үед бид иргэдийн төлөө гэсэн үйл ажиллагааныхаа эцсийн зорилгыг умартан монгол хүний үнэ цэнийг улам алдагдуулсаар байгааг өчигдөр болсон үйл явдал дахин баталлаа.

Монголчууд ёс заншлаа хүндэтгэн дээдэлж, “ээжийг хайрла, хүүхдийг хайрла” гэж үр хойчдоо сургадаг ч идэр есийн хүйтэнд дөнгөж төрсөн эх хүнд хандаж буй хандлага нь нийгэмд бухимдлыг төрүүлээд байна. Энэ бүхнээс харахад, холбогдох байгууллагуудын өнөөдөр явуулж байгаа цар тахлаас сэргийлэх, ард нийтийг урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа нь дээд, дунд, доод шатандаа удирдлагын уялдаа тогтолцоо хангалтгүй байгааг харуулж байна.

Дээрх ноцтой асуудлуудад эмч, эмнэлгийн ажилтнуудад хариуцлага тооцох нь чухал биш, харин анхнаасаа коронавируст цар тахлын үед халдвартай эх амаржвал авах арга хэмжээг нарийн боловсруулж тооцоолоогүйд асуудлын гол нь оршиж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгааг улам төгөлдөржүүлэхийн тулд цаашид иргэдийн хүсэл сонирхол, тэдний дуу хоолойг сонсож, үйл ажиллагаандаа тусгаж ажиллахыг сануулъя. Монгол хүн бүр эрүүл саруул байж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэмд айх аюулгүй, ялгаварлал тэгш бус байдлын золиос болохгүй энх тунх амьдрах болтугай.”

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-20 12:37

Цар тахлын үед х�##�двартай эх амаржв�##� ямар арга хэмжээ авахаа тооцоолоогүй. . . Яг үнэн. Ер нь ямар ч бэлтгэлгүй байгаа юм биш үү. Бүтэн жил худлаа сүржигнэсэн. Одоо ч дутуу ажлууд их байгаа хэрэг

Азгүй Монгол
Азгүй Монгол
2021-01-20 12:51

Эх орон өнөөдөр уйлж бна. Харин УОК блон ХӨСҮТ өнөөдөр хариуцлага �##�дчихаад инээн тавлаж бна. Та нар энэ бүтэн жилиин хугацаанд юү хииж бнаа. Ямар хариуцлагагүй бнаа. Энэ Монголд чинь хариуцлага гдэг юм бна уу ингэхэд. Заав�##� хэн нэгэн үхэх ёстой юу? өнгөрсөн хойно нь худлаа баахан уучл�##�т гуйна. Тэгээд ч �##�даан дээрээ суурьлаад юу ч хиихгүй арай дэндүү санаа амарч бгам бшүү. Одоо УБ маш аюултай х�##�дварын голомтот бүс бллоо. Ниитээрээ өвдөөд эхэлсэн хойно - өө уучлаарай одоо л жинхэнэ ажиллах аргаа оллоо гэхүү. Муусайн нохойн бааснуудаа та нар �######�аач минии Монголоос.

ЗАЙЛЦГАА
ЗАЙЛЦГАА
2021-01-20 14:34

АРД ТҮМНИЙГЭЭ БАСАН ДОРОМЖИЛЖ БАЙГАА ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ДЭНДҮҮ БИДНИЙГ ДОРОМЖИЛЖ БАЙНА.... УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС БОЛОН ЗАСГИЙН ГАЗАР НЬ КОРОНАВИРУС ХАЛДВАРТ ТАХАЛ ӨВЧНИЙГ ДОТООДДОО АЛДЧИХААД БАЙХАД ТОЛГОЙГ НЬ ИЛЭЭД СУУЖ БАЙХЫГ НЬ ХАРАХАД ДААН Ч ЗЭВҮҮ ХҮРГЭМЭЭР........ ХАРАМСМААР......ХЭД ХЭДЭН УДААГИЙН ҮЙЛДЛҮҮД ДАНДАА АРД ТҮМНИЙ ЭСРЭГ ЧИГЛЭГДСЭН..... ОДОО БҮҮҮР ХҮҮХЭДТЭЙ НЬ НЯРАЙТАЙ НЬ БИДНИЙГ ХЭН Ч БИШ ГЭДГИЙГ НОТОЛЛОО. ОДОО СОДБААТАРАА �######�АХ ЁСТОЙ Ч БИШ ЗҮГЭЭР УУЧЛАЛ ХҮЛЭЭГЭЭД ЯВ

Иргэн
Иргэн
2021-01-20 20:39

Ерөнхийлөгч та хэлэх гэсэн үгэн дээрээ анхаар! Энэ бол явд�##� биш, гэмт хэрэг шүү!!!!

Mongol
Mongol
2021-01-21 18:52

Hoorhiidoo iimch president baih gej

Холбоотой мэдээ

Back to top button