ДЭЛХИЙ

Трампын сүүлийн мэдэгдэл: Бид бүтээх гэсэн зүйлсээ гүйцэлдүүлсэн

Дональд Трамп Цагаан Ордноос явахын өмнө АНУ-ын Ерөнхийлөгчийн хувьд эцсийн удаа мэдэгдэл гаргаж салах ёс хийжээ. Мягмар гарагт Цагаан Ордны ютүб хуудсан дээр байршуулсан бичлэг дээр тэрбээр “Бид бүтээх гэсэн зүйлээ гүйцэлдүүлсэн, маш их зүйл хийсэн” хэмээсэн байна. Трампын Ерөнхийлөгчөөр ажилласан сүүлийн хоёр долоо хоног үймээн самуунтай өнгөрсөн билээ. Тэрбээр нэгдүгээр сарын 6-ны өдөр Конгрессын Ордонд өрнөсөн бослогыг “Улс төрийн хүчирхийлэл нь Америкчууд бидний нандигнан хамгаалдаг зүйлсийн эсрэг үйлдэл. Үүнийг хэзээ ч тэвчих ёсгүй” гэжээ.

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Трамыг тус бослогод дэмжигчдээ турхирсан гэсэн үндэслэлээр санал хурааж түүнийг хоёр дахь дахь удаагаа сенатуудаар шүүлгэх болсон билээ.

Трамп өөрийн засаг захиргаагаа “Дэлхийн түүхэн дэх хамгийн агуу эдийн засгийг үүсгэж чадсан” хэмээсэн юм. АНУ-ын хөрөнгийн бирж цар тахлын уналтаас сэргэсэн аж. Тухайлбал 2020 онд “Nasdaq 100”-ийн ханш 40 хувиар нэмэгдсэн бол “SP&500” 15 хувиар өсжээ. Гэвч АНУ-ын эдийн засгийн бусад хэсэг хэцүүхэн байдалд байгаа аж.

Тэрбээр өөрийн явуулсан бодлогын тухай “Бидний төлөвлөгөө Бүгд Найрамдах эсвэл Ардчилсан намын тухай байгаагүй, харин бүхэл улс орныхоо төлөө байсан” гэсэн юм.

Дональд Трамп өнөөдрийн тангараг өргөх ёслолд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр ёслол эхлэхээс өмнө Флорида муж дахь хувийн амралтын газар руу явах аж.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button