ДЭЛХИЙ

ITV: Уханийн эмч нар коронавирус хүнээс хүнд дамждагийг мэдэж байсан гэв

Хятад эмч нар Ухань хотод коронавирус тархаж эхлэхэд тус вирус ямар аюултай вэ гэдгийг мэдэж байсан боловч худлаа хэлэх заавар авсан тухай ярьж байгаа нь нууцаар бичигджээ. Ухань хотын эрүүл мэндийн мэргэжилтнүүд 2019 оны арван хоёрдугаар сард тус өвчнөөр хүмүүс нас барж байсан гэдгийг мэдэж байсан аж. Гэвч Хятад улс ДЭМБ-д “КОВИД-19”-өөр нас барсан анхны тохиолдлоо нэгдүгээр сард мэдээлсэн байдаг.

Тэд мөн вирус хүнээс хүнд дамждаг гэдэг нь илт байна хэмээн бодож байсан ч эмнэлгүүдэд үнэнийг хэлж болохгүй гэсэн заавар өгсөн хэмээжээ. Албан тушаалтнууд тухайн үед Цагаан сарын баярыг цуцлах саналыг зөвшөөрөөгүй гэнэ. Эдгээр эмч нар нэгэн сэтгүүлчтэй ярилцаж байхдаа нууцаар бичигдсэн байна. Тус ярилцлага Их Британийн “ITV” телевиз дээр мягмар гарагт гарсан “Халдвар дэгдэлт: Дэлхийг донсолгосон вирус” нэртэй баримтат кино дээр гарчээ.

Нэгэн эмч “Бид энэ вирус хүнээс хүнд дамждаг гэдгийг мэдэж байсан. Гэхдээ эмнэлгийн уулзалтад оролцоход үүний талаар ярьж болохгүй гэсэн” гэж хэлсэн байна. Харин ДЭМБ өнгөрсөн нэгдүгээр сарын 12-ны өдөр хүнээс хүнд халдварладаг гэдгийг илтгэх баримт байхгүй хэмээн мэдэгдэл хийсэн билээ.

Тус баримтат кинонд орсон Тайван улсын Халдварт өвчнөөс сэргийлэх, эмчлэх газрын доктор Ин Чин Чуан хэлэхдээ “Хятад улс яагаад хүнээс хүнд халдварладаг тухай бусад улсад эрт мэдэгдэж болоогүй вэ?” гэжээ.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button