УЛС ТӨР

Л.Энх-Амгалан: Н.Алтанхуяг гишүүн ээ, одоо хар машинд итгэх цаг болсон байх аа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Үүгээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Би энэ хар машинд чинь итгэхээ болиод удаж байгаа. Одоо бас ямар машинаар санал тоолох вэ, үүнийгээ тайлбарлаж өгөөч. Баталгаатай юу. Энэ ард түмэнд сонгууль шударга болдог гэж итгэл байх хэрэгтэй байна” гэлээ.

Үүнд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Одоо хар машинд итгэх цаг болсон байх аа, Н.Алтанхуяг гишүүн ээ. Та ч өөрөө хар машинаар тоолсон саналаар гарч ирсэн хүн шүү дээ” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button