УЛС ТӨР

Ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг “Image Cast” машинаар тоолно

УИХ-ын чуулганаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” тогтоолын төслийг хэлэлцэж, 52 хувийн саналаар дэмжлээ.

Уг хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг “Image Cast” машинаар тоолохоор зааж өгсөн. Энэ нь өмнөх удаагийн сонгуулиудад ашигласан, “хар машин” гэж нэрлэгддэг санал тоолох машин юм байна.

УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэн тул зургадугаар сарын 9-нд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсыг тус машинаар тоолохоор боллоо.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button