ДЭЛХИЙ

“Tesla” Илон Маскийг интернет троллуудаас өмөөрөх ажилчидтай болно

Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг Илон Маск руу троллууд болон ууртай үйлчлүүлэгч нар сошиал медиа ашиглан “дайралт” хийдэг билээ. Ноён Маскийн Твиттер хуудас 42.5 сая дагагчтай бөгөөд тэрбээр “SpaceX” компанийн тухай өдөрт дор хаяж нэг жиргээ оруулдаг юм.

 Тэгвэл “Tesla” компани Илон Маскийг сошиал медиа дээр тэд нараас өмөөрч хамгаалах ажилчид хайж байгаа аж. Тус компанийн албан ёсны веб сайт дээр тэд алсаас бүтэн цагийн “хэрэглэгчид туслах ажилчид” хайж байна хэмээжээ. Тус зар дээр “Эдгээр ажилчдын үүрэг бол гүйцэтгэх захирал руу чиглэсэн сошиал медиа дээрх  гомдлуудад ухаалгаар хариулж асуудлыг зүй ёсны  аргаар шийдэх юм” гэсэн байна.

Энэ ажилд орохын тулд танд дуудлагын төвд ажилласан туршлага, хайрцгаас гадна сэтгэх чадвар болон багаар ажиллах хүсэлтэй байх хэрэгтэй аж. Гэхдээ цалингийн талаар мэдээлэл одоогийн байдлаар гаргаагүй байгаа ч тэдгээр ажилчид эрүүл мэндийн даатгалтай байх юм гэнэ. Тус ажилчдад гомдол ирэхгүй байвал интернетээс хайж олох хэрэгтэй болох юм байна.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button