НИЙГЭМ

Монголын нутгаар дамжуулан барих хийн хоолойн ТЭЗҮ 2021 оны эхний улиралд бэлэн болно

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга Алексей Миллертэй ажлын уулзалт хийсэн байна. Энэ уулзалтын үеэр нэгдүгээрт ОХУ-ын бүс нутгуудыг байгалийн хийгээр хангах чиглэлээр “Газпром” НХН-ийн хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар, хоёрдугаарт “Газпром” НХН-ийн 2020 онд хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн, гуравдугаарт “Сибирийн хүч-2” төслийн явц байдлын талаар ярилцсан байна.  

“Сибирийн хүч- 2” төслийн талаар Алексей Миллер танилцуулахдаа, одоогийн байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх байгалийн хийн хоолойн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байгаа ба Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан хийн хоолой барих төслийг хариуцан ажиллах “Тусгай зориулалтын компани”-ийг "Эрдэнэс Монгол” нэгдлийн нэгж болгон байгуулж ажлыг нь эхлүүлж байна. Монгол Улсын нутгаар дамжуулан барих байгалийн хийн хоолойн ТЭЗҮ 2021 оны эхний улиралд бэлэн болно. Одоогоор техникийн болон эдийн засгийн урьдчилсан судалгаа шинжилгээний хүрээнд дүгнэлт хийж үзэхэд энэ төсөл нь техникийн хувьд хэрэгжих боломжтой бөгөөд эдийн засгийн хувьд өгөөжтэй гэдгийг бид баттай хэлж чадна гэж онцлон тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: Эрдэнэс Монгол

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Z
Z
2021-01-20 17:23

Hijab gaz avahgui get bn I aa

Зочин
Зочин
2021-01-21 07:55

Нэг бодлын манайд нүүрлэх аюул нэгээр нэмэгдэж байгаа юм. Манайх зүүн тийшээ д�##�айд гарах гарц нэхэж тохирох хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button