УЛС ТӨР
Ерөнхийлөгч Х.Баттулга ҮАБЗ-ийн хурал зарлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 17:00 цагт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал зарласан байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх дөнгөж сая мэдээлэл хийж, Ерөнхийлөгч Х.Баттулгыг Төв талбайд болсон жагсаалыг турхирсан хэмээн мэдэгдсэн юм. Хөшигний ард өчигдрийн жагсаалыг дэвэргэх зорилготой хэд хэдэн үйл ажиллагаа явагдсан гэгдэж буй. Энэ талаар одоогоор Ерөнхийлөгчийн зүгээс байр сууриа илэрхийлээгүй байгаа юм.