Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

Хуучин, шинэ хоёр нь толхилцож, Ж.Чинбүрэн “шургалах”-аар зүтгэж байна

Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад томилох процесс Ерөнхийлөгч дээр хүлээгдэж байгаа боловч томилогдох нь бол цаг хугацааны асуудал юм. Иймд өнгөрсөн амралтын өдрүүдэд танхимын шинэ сайдуудын тохироо хэлэлцэгдэж, зарим эрхмүүд хэдэн талаас нэг суудалд зүтгээд байна.

Үүнээс хамгийн толхилцоонтой нь Эрүүл мэндийн сайдын суудал.

Нэгдүгээр сарын 20-ны өдөр Төв талбайд болсон жагсаалын үеэр Т.Мөнхсайхан чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Огцрох бус чөлөөлөгдөх хүсэлт өгсөн нь “Би ажлын хариуцлага лав алдаагүй” гэх мессеж болсон юм.

Ингээд маргааш өглөөнөөс нь “Т.Мөнхсайхан сайдаа авч үлдье” жагсаал дахин Төв талбайд өрнөөд намжсан. Уг жагсаалд оролцсон эмчээс коронавирусийн халдвар илэрсэн. Т.Мөнхсайхан үнэндээ ажлаа өгөх тийм ч дуртай биш байгаа бөгөөд жагсаал зохион байгуулж, халдвар тарах эрсдэл үүсгэсэн нь таагүй үнэлэгдэж буй.

Нөгөө талаас өмнөх Засгийн газарт Эрүүл мэндийн сайдын албыг хашсан Д.Сарангэрэлийн “баг” Т.Мөнхсайхантай сошиалд үзэлцэж байна. Амралтын өдрүүдээр энэ талаас Т.Мөнхсайханыг харлуулах чиглэлд хэд хэдэн зорилтот дайралтууд сошиал орчинд хийгдсэн. Д.Сарангэрэл одоо БОАЖ-ын сайд хийж буй ч танхим солигдоход эргээд Эрүүл мэндийн сайд дээрээ очиж, “Ковидын үеэр Д.Сарангэрэл сайн ажиллалаа” нэрээ дахин бататгах хувилбар бодож суугаа нь нууц биш.

Хуучин, шинэ хоёр нь сайн, муу ажилласнаа сошиал багаар хэлэлцүүлж, зүтгэж байх хооронд гуравдагч талаас УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн шургалж буй. Тэрбээр хэвлэлд өгсөн тодруулгадаа “Надад сайд болох амбиц байхгүй” гэж хариулсан ч үнэн хэрэгтээ эртнээс л энэ суудалд суух санаа өвөрлөж байсан.

Өөрөө болохгүй ч нөлөөллөө ашиглан өмнөх эхнэр С.Төгсдэлгэрээ ийш зүтгүүлж буй гэх яриа ч хөшигний ард хөвөрч байна. Ж.Чинбүрэнгийн хувьд сайн эмч гэж салбартаа сайшаагддаг ч улс төрийн том амбицтай л учраас эртнээс замаа зассан нэгэн.

Эдгээр нь эрүүл мэндийн салбар хамгийн их эрх ашигтай, сайд нь олон лобби, ил далд бизнесүүдийн утсыг атгадаг төвлөрөл болсныг илтгэж буй.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-25 17:05

Chinburen Sarangerel avgai hereggui zaluu saidaa demjinee

йыа
йыа
2021-01-25 17:06

Танай сайт хэний захи�##�гаар зүгээр байгаа Чинбүрэн эмчийг оролцуулаад байгаа юм Үнэн юм бичдэг гээд байсан ш�##� худлаа мөнгөний мэдээ бичдэг юм байна даа харамс�##�тай

Мөнхсайханд
Мөнхсайханд
2021-01-25 17:16

2 эмнэлэг засуулж аж ахуйн ажил хийснээрээ мундаг дарга болохгүй. Өмнөх тогтолцоогоо бугшсан буруу гэж ярьж өөрөө л засаж байна гэх нь том эндүүрэл, удирдагч хүний үг биш. Тогтолцоо гэдэг нэг хүн, нэг с�##�бараас ш�##�тга�##�ахгүй. Сайд хийх мэргэжлийн, хэл ус сайтай, ажил амьдр�##�, төрийн ажлын дадлага туршлагатай мэргэжилтнүүд эрүүл мэндийн с�##�барт зөндөө бий. Мэс зас�##� х�##�дварт хоёр их хол, өөр зүйл. Өөрөө өргөдөлөө өгч засгаа татаж унагачихаад эргэж хургах шаардлагагүй.

iii
iii
2021-01-25 17:49

heh ni ch hereggui uur hun tavia daa

Зочин
Зочин
2021-01-25 18:31

Мөнхсайхан байж байж л Эрүүл мэндийн яам босно шүү! Чинбүрэн Сарангэрэл дэмий!!

Зочин
Зочин
2021-01-25 20:05

Яг үнэн

Irgen
Irgen
2021-01-25 22:45

Zaluu saidiig dahin tomilohgyi nee. Chi buren boloh yum baina Emch hyn arai uur baih OO Odoo yae geh ve

Зочин
Зочин
2021-01-25 23:09

Hend ni shaans alga doo

Зочин
Зочин
2021-01-25 23:59

Энэ нэг амбицтай з�##�уу сайдын сууд�##�д төлсөн төлбөрөө хийж амжаагүй ашигаа олоогүй учираас кэцүү байна.

Зочин
Зочин
2021-01-26 07:10

Ашиг сонтрхол өндөр байгаа

хүрэл
хүрэл
2021-01-26 11:55

Мөнхсайхан ЭМЯ-г толгойлсноос хойш бүтэлтэй юм нэгч �##�га. өвчин газар авч, хагар�##�, хагац�##� газар авлаа. энэ сууд�##� тохирохгүй бна. өөрөө огцрох өргөдлөө өгөө биз дээ.. эмчээ хийгээд иргэдэд туслаад яваач.. удирдах �##�бан туша�##� өөрт чинь тохирохгүй байна.. нэг бол ХӨСҮТ-ийн Нямхүүгийн оронд очоод чад�##�, чадвараа харуулаач..,

Холбоотой мэдээ

Back to top button