Өнгөрсөн жил Ухань хотоос “зугтсан” британичууд одоо харамсаж байна

Нэг жилийн өмнө БНХАУ-ын Ухань хотод “КОВИД-19”-ийн халдвар хүчтэй тархаж улс орнууд иргэдээ тус газраас авчирж байсан билээ. Үүнтэй адил Их Британи улс өнгөрсөн жилийн нэгдүгээр сарын 31-нд 83 Британичуудыг Ухань хотоос нислэгээр авчирсан юм.
Нэг жилийн дараа тус нислэгээр ирсэн Мэтт Роу Ухань хотыг орхиж явсандаа харамсаж байна. Тэрбээр эхнэр, ээжтэйгээ хамт Их Британи улсад ирсэн юм. Гэтэл одоо ноён Роу хууртсан мэт санагдаж байгаа гэнэ.
Үнэндээ бол тэрбээр эхэндээ Ухань хотыг орхиж явахаар төлөвлөөгүй байжээ. Өнгөрсөн жилд Их Британи улсын Засгийн Газар тус нислэг зөвхөн Британи гаралтай хүмүүст зориулагдсан хэмээж байсан юм. Ноён Роу Хятад иргэншилтэй эхнэрээ орхиж явахыг хүсээгүй тул нисэхээс татгалзаж байсан аж. Гэвч онгоц нисэхээс хэдэн цагийн өмнө Их Британийн Засгийн Газар Хятад паспорттай гэр бүлийн гишүүд нь хамт ирж болно гэсэн мэдэгдэл гаргасан байна. Тэрбээр энэ мэдээг үүрийн 04:00 минутад олж хараад хурдхан шиг хувцсаа баглаад нисэх буудал руу явсан аж.
Одоо харин ноён Роу тэр онгоцон дээр суугаагүй байсан ч болоосой хэмээн харамсаж байгаа гэнэ. Роу “Тэд бидэнд худлаа хэлсэн. Ухань хотоос гараад Англид ирвэл аюулгүй байна гэсэн” хэмээж “Хэрвээ бид Хятадад үлдсэн бол илүү аюулгүй бас эрх чөлөөтэй байх байлаа” гэсэн юм.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Уханий вирусаас Британи вирус илүү хүчтэй, х�##�двартай. Тэгээд ч Ухань 3сарын дотор х�##�двараа хумиад дарж чадсан байдаг. Гэтэл Англи улс одоо ковидод сүйрч байгаа, ниргэсэн хойно хашгирч дээ ккк
Ooriinh n mask super baina.
Эх орондоо өвчин тараачдээ