ДЭЛХИЙ

Англи улсад ханиад туссан хүмүүсийн тоо 95 хувиар буурчээ

Англид коронавирусийн халдвар тархаж байхад улирлын чанартай ханиадаар өвчлөх хүмүүсийн тоо өнгөрсөн 130 жилийн турш үзэгдэж байгаагүйгээр буурсан байна. Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн мэдээлснээр бол ханиад бараг л устаж өвчлөх хүмүүсийн тоо 95 хувиар буурсан гэнэ.

Ханиадны улирлын хувьд нэгдүгээр сарын хоёр дахь долоо хоног хамгийн хүнд өнгөрдөг. “The Times” сайтын олж авсан тоо баримтаар бол ханиадны улирлын оргил үед Ерөнхий эмч нар томуу төст өвчин бүртгэсэн тохиолдол 100 мянган хүн тутамд 1.1 болж буурсан аж. Өнгөрсөн таван жилийн дундаж 100 мянган хүн тутамд 27 байсан юм.

Нэгдүгээр сарын дундуур Англи улсад ханиадны улмаас эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн тоо тэг байжээ. Оксфордын их сургуулийн профессор Саймон де Лусиньян үүний талаар “Өнгөрсөн жилүүдэд үүнтэй ижил зүйл тохиолдож байсан удаа огт санахгүй байна” хэмээсэн юм. ДЭМБ-тэй хамтарч ажилладаг Лондон дахь төвийн захирал Жон Маккули ханиадны тохиолдол буурсныг “Хэрвээ нэг жилийн турш ханиад тусахгүй бол дархлаа арилдаг. Тийм учир ханиадны улирал эргэн ирэхдээ дордох болно” гэжээ.

Одоогийн байдлаар Их Британи улс “КОВИД-19”-ийн 4 сая тохиолдол бүртгэж авсан бөгөөд нас баралт 105 мянга хүрсэн байна.

Эх сурвалж: Business Insider

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button