НИЙГЭМ

Д.Нямхүү эмч 14 хоног тусгаарлагдах дэглэмийг МӨРДӨЛГҮЙ, Завхан аймагт уулзалт хийжээ

ХӨСҮТ-ийн захирлын албан тушаалаасаа буусан Д.Нямхүү Завхан аймгийн Их-Уул сумд очиж, коронавирусийн цар тахлаас урдчилан сэргийлэх заавар зөвлөмж өгч, ажиллажээ. Ингэхдээ тус сумын Засаг даргын урилгын дагуу, Улаанбаатар хотоос хэсэг хүмүүсийн хамт ирсэн байна.

Харин Завхан аймаг Улаанбаатар хотоос иргэдээ татан авахдаа 14 хоног гэрийн тусгаарлалтын дэглэм сахих шаардлагыг тавьж буй. Гэвч Д.Нямхүү эмч болон түүний хамт явсан хүмүүс тусгаарлагдалгүй, ирсэн өдрөө /нэгдүгээр сарын 29/ шууд олон нийтэд зөвлөмж, мэдээлэл өгч, уулзжээ.

Завхан аймгийн Онцгой комиссын Шуурхай штабаас тодруулахад “Бүх хүмүүсээ 14 хоног гэрт нь тусгаарлаж байгаа. Гэхдээ халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж байгаа тул одоо Улаанбаатараас хүн нэвтрүүлэхээ түр больчхоод байна” гэлээ.

Харин тус аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргалаас тодруулахад “Тусгаарлалтад буй гурван иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн. Яг одоо нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдээд буй тул бид хуралдаж байна. Иймд нэгдүгээр сарын 1-нээс хойш Улаанбаатар хотоос зөвшөөрөл бүхий таван салбарын ажилчин л биш бол иргэн татаж авахгүй байгаа” гэлээ.

Харин Д.Нямхүүгийн талаар “Холбогдох шинжилгээгээ бүгдийг өгч, сөрөг хариу авсан юм билээ. Зөвхөн эмч нарт заавар зөвлөмж өгөөд буцсан” гэж хариулсан бөгөөд аймагт ирээд тусгаарлагдсан эсэхэд хариулт өгсөнгүй.

Иргэдийн өгч буй мэдээллээр Д.Нямхүү урилгаар очсон гэдэг утгаараа Их-Уул сумын түүхэн дурсгалт газруудаар явж, танилцаж байгаа юм байна. Мөн өнөөдөр Улаанбаатар хот руу буцна гэдэг мэдээлэл өгч байгаа нь аймгийн Засаг даргын мэдээлэлтэй таарахгүй байгаа юм.

Заавар, зөвлөмж өгөх үеэрээ Д.Нямхүү “Хотоос ирж байгаа хүмүүсийг заавал 14 хоног тусгаарлах хэрэгтэй” хэмээн ярьсан гэх. Мөртлөө багийнхны хамт өөрөө тусгаарлалтын дэглэм зөрчиж, шинжилгээний хариунд үндэслэн Завхан аймгийн Их-Уул сумд сургалт хийж, олон нийтийн газраар явж буй дүр зураг харагдаж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2 сар 1, 2021 14:53

мэдрэл нь бас зүгээр л байгаа даа ард түмнийг татаж бас их хур�##�д орох нь уу

w
w
2 сар 1, 2021 14:59

erguu dagz

зочин
зочин
2 сар 1, 2021 15:34

манайхан дарга даам�##� гэхээрээ нөгөө хорио цээр хамаагүй болчихдог нь сонин шүү

Зочин
Зочин
2 сар 1, 2021 15:38

Корона вирус Нямхүү эмчээс айгаад ойртдоггүй юм байлгүй дээ. Төрийн ажил нэг иймэрхүү л байгаад байгаа юм даа

Зочин
Зочин
2 сар 1, 2021 15:52

Ha ha iimerhuu nuhud ajil hiijiineee

Зочин
Зочин
2 сар 1, 2021 16:51

Бөх барилдана гээд байгаа. Журам зөрчиж байгаа биш үү

зочин
зочин
2 сар 1, 2021 21:25

Хаашаа юм бичдэг юм бэ Сург�##�т семинар хийх гэж шинжилгээгээ өгөөд явсан юм бол хамга�##�ах сург�##�т семинараа хийгээд л буцна шд Яар�##�тай сург�##�т явуулах байт�##� хоригдоод сууж байв�##� юу болох вэ

Зочин
Зочин
2 сар 1, 2021 21:26

Сург�##�таа л явуулна шд

35
35
2 сар 1, 2021 23:49

Хотод короно илрээд байхад хөдөө тараах гэж байгаа юм шиг тэнүүчлээд. Цугларсан нөхдүүд нь унтацгааж харагдана, бодвол ямарч сонирхолгүй юм ярьж дээ, хөөрхий. Завханд шинж тэмдэгтэй хүн илэрсэн гэсэн шүү, энэ нийслэлчүүдээс л хол байх хэрэгтэй шүү.

Зочин
Зочин
2 сар 2, 2021 07:55

Би эмч эмнэлэг юм чинь гэж байгаад БЗД-ын эмнэлэг анхны том голомт болж үргэлжилсээр өдий хүрлээ.

Зочин
Зочин
2 сар 2, 2021 11:21

ugasaa ene hun entertainment hootdoldood eheltsen bsn shudee

Холбоотой мэдээ

Back to top button