НИЙГЭМ

Үлгэр жишээ СӨХ-г шалгаруулах болзолт уралдаан зарлалаа

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйжүүлэлтийг үлгэр жишээ хэрэгжүүлсэн Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-г шалгаруулах болзолт уралдааныг зарлалаа. Болзолт уралдаанд нийслэлийн есөн дүүргийн 1234 СӨХ оролцох боломжтой юм.

Нийслэлийн зүгээс болзолт уралдаанд оролцож буй СӨХ-дод хамтын оролцоотойгоор коронавирусийн халдварыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх уриалгыг хүргүүлж байна. Тиймээс орон сууцны орц, хонгил, цахилгаан шат, зоорийн давхар, хаалганы бариул,  техникийн өрөө зэрэгт тогтмол ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, зориулалтын ариутгалын бодисын дэмжлэг үзүүлэхээр болжээ. 

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас иргэдийн хамтын оролцоот болзолт уралдааны шалгуур үзүүлэлтийг хангасан шилдэг 20 СӨХ-г шалгаруулна. Байр эзэлсэн холбоог тохижилт, бүтээн байгуулалтын дэмжлэг болон мөнгөн шагналаар урамшуулна. 

Үүнд, насжилт өндөртэй хуучин орон сууцны байруудыг улс, нийслэлийн хөрөнгө оруулалтын судалгаанд хамруулж дээвэр, фасад, лифт засварлах, нийтийн эзэмшлийн болон тоглоомын талбайн тохижилт, ногоон байгууламжийг шинээр бий болгох, засварлахад нь  дэмжлэг үзүүлэх аж. Мөн Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлөөс СӨХ-дод халуун хэмжигч үнэ төлбөргүй ариутгал, халдваргүйжүүлэлт хийж өгөх юм. 

Болзолт  уралдаан өнөөдрөөс эхэлсэн бөгөөд нэг сарын хугацаанд үргэлжилнэ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2021-02-01 22:45

Ингэж байхаар подв�##�д айл суулгаж мөнгө авдагийг л бүрмөсөн хориглох захирамж гаргачихсан нь хамаагүй амьдр�##�д нийцнэ. Хүний эрх гээд яриад байдаг хүмүүс УБ-т олон байдаг байх аа? Хүмүүсийг яг харх шиг амьдруулаад мөнгө хэрхэн хийж байгааг ирээд харчих даа! Нөгөө т�##�аас оршин суугчдын эрх зөрчигдөнө. Жишээ нь, хэрэв таны х�##�а�##�тад асууд�##� гарв�##� тэнээд явчихсан нөхрийг ирж подв�##�ыг онгойлгож өгөхийг хүлээнэ. Хэрэв ус �##�дв�##�.... г. м

Зөв үйлдэл зөв хүн бж хөгжихсөөн
Зөв үйлдэл зөв хүн бж хөгжихсөөн
2021-02-02 08:45

Голдонпарк шиг нэг орцтой 16 давхар нэг давхартаа 16 айл нийтдээ 256 айл ийм аймшигт төвлөрөл үүсгэсэн энэ орон сууц барьсан мөнгө угаагч хар амин хувиа хичээгч аймшигт харанхуй бүдүүлэгүүд амьдран тэгээд маскаа шуудл хаяна хогоо үүдэндээ овоолчин тамхичид нь тамхины ишээ давхар давхартаа овоолчин давхар давхарын аваарын болконоо тамхичидад зориулчахгүй ямар нь ч эзэмшдым билээ буй мэд үзэмжгүй заваан харагдан хүн бүр хичээвэл бид зөв амьдарч хөгжиндөө даанч бусдыгл сайн харна

Холбоотой мэдээ

Back to top button