Нийгмийн

УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгорын ахмад настан, малчдад 400 тонн хүнс, тэжээлийн тусламж өглөө

Улсын их хурлын намрын чуулган завсарласан даруйд УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймагт ажиллаж байна.

Тэрбээр өнөөдөр /2021.02.03/ цас зудын хүнд нөхцөлд өвөлжиж байгаа Баянхонгор аймгийн малчид, иргэдэд аж ахуйн нэгж, иргэдийн хандиваар цугласан 400 гаруй тонн малын тэжээл, хүнсний бүтээгдэхүүнийг хүлээлгэн өглөө.

Өмнө нь Засгийн газар, УОК, ХХААХҮЯ-нд хүсэлт тавьж, 480 тн өвс, 450 тн тэжээлийг үнэгүй болон хөнгөлөлттэй үнээр олгосон билээ. Тус аймагт нийтдээ 250 мянга гаруй мал хорогдоод байгаа аж.

Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар төрөлх нутгийнхаа 14,000 өрхөд хүргэх 16 ачаа тээврийн машины цуваа бүхий 140 тонн гурил, 70 тонн цагаан будаа, 100,000 ширхэг маск, 7000 ширхэг цайг тусламж болгон өгсөн байна.

УИХ-ын даргын олгосон дээрх хүнс тэжээлийн тусламжийг өнөөдрөөс сумдуудруу гаргахаар аймгийн Онцгой комиссоос төлөвлөжээ.

Хүнс тэжээлийн тусламжийн дээжээс УИХ-ын дарга Баянхонгор сумын 30 иргэнд гардуулсанаар 2021 онд Баянхонгор аймагт хэрэгжүүлэх томоохон төслүүдийн талаар танилцуулга, мэдээлэл авахаар аймгийн удирдлагуудтай уулзалт хийж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-02-03 21:12

Хүнсний бараа бүтээгдэхүүн өсөөд бгаан энд үнэгүй тараагаад байгаа юм чинь аргагүй лдээ

Их мэдэгч
Их мэдэгч
2021-02-04 05:50

Баянхонгорт шоудаж байж КОРАНА тарих нь л дээ

Мэдэгч
Мэдэгч
2021-02-04 05:51

Баянхонгорынхон б�##�арсан... УИХ дарга вирус тээхгүй, энэ хүнтэй ууулзсан хүн вирус �##�дахгүй.... ТУСГАЙ УВИДАСТАЙ...

Иргэн
Иргэн
2021-02-04 12:42

Энэ нөхөр Баянхонгорт очоод 14 хоног тусгаарл�##�танд ордоггүй юм уу? Тэгвэл тэр элдэв журмаар яадаг байнаа. Иргэд 14 хоног яс хорионд сууж л байдаг.

Холбоотой мэдээ

Back to top button