НИЙГЭМ

С.Амарсайхан: Иргэдийг гэрээс гаргахгүй зарчмыг барьж, 11-23-ны өдрүүдэд хатуу хөл хорино

УОК хуралдаж дуусаад мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан:

“Цагаан сарын баярын өдрүүдээр Нийслэлд Бүх нийтийн бэлэн байдал тогтоож, хязгаарлалт тогтоох, үүгээр халдварын зарим голомтуудыг хумих, цаашид бүх салбарт хэвийн ажиллах төлөвлөгөө боловсрууллаа.

Гол нь эдийн засгаа хэвийн явуулах, бизнесүүдээ авч үлдэх чиглэлд нээлттэй, ил тод, эрх үүргийн харилцан уялдаатай ажиллахыг зорилго болгож байна.

Цагаан сараар золгох, хөөрөг зөрүүлэхээс халдвар тархах олон эрсдэл байгааг та бүхэн ойлгож буй байх. Энэ вирус ахмад настнуудын эрүүл мэндэд илүүтэй хүнд тусаж буйг эрдэмтэд, дэлхийн хэвлэл мэдээллүүд онцолж байгаа.

Бид дараах зорилгуудыг тавьж байна:

  • Халдварыг 3-4 дахин бууруулна
  • Нэг хаалга – нэг шинжилгээ хийнэ
  • Энэ хугацаанд ААН-үүд хэвийн, хорио цээргүй үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлнэ.

Ингээд хоёрдугаар сарын 11-23-ны өдрийн хооронд хөл хорио тогтоож,

  1. 410 мянган айл өрхийн хүрээнд оношилгоо, шинжилгээг аль болох хүндрэл, бэрхшээл гаргахгүйгээр зохион байгуулна. Алдаа, дутагдал гарахыг үгүйсгэхгүй. Аль болох цаг хугацаа алдахгүй, алдаа гаргахгүй ажиллахыг хичээнэ. Өдөртөө 42 мянган шинжилгээ хийнэ гэж төлөвлөж байна. 73 шинжилгээний цэг байгуулна.
  2. Энэ үеэр иргэнд зөвшөөрөх үйл ажиллагаануудыг тодорхой гаргасан: Эмнэлэг, эмийн сан, ус, түлш, хүнс, буян оршуулга, өрхийн нэг гишүүн хамгийн ойр цэгээс үйлчилгээ авна, QR код заавал уншуулна. Оршуулгад зөвхөн гэр бүл оролцоно. Нийтийн тээврээр үйлчлэхгүй.
  3. Гэрээс гарахгүй байх зарчмыг баримтална.
  4. Иргэд иргэний үнэмлэх, шинжилгээний бичигтэй үйлчилгээ авна. Бөөгнөрөл бий болгохгүй, хатуу хяналт тавьж ажиллана.

Ажиллах зөвшөөрөлтэй салбаруудад:

  • Эрүүл мэнд, эм, эмнэлгийн хэрэгсэл
  • Шатахуун түлш,
  • Хүнсний үйлдвэрлэл, түгээлт, ханган нийлүүлэлт, худалдаа
  • Ариутгал халдваргүйжүүлэлт
  • Ачилт, устгалт
  • Банкны цахим болон автомат тооцооны машин
  • Шуудан харилцаа холбоо
  • Хэвлэл мэдээлэл
  • Засвар болон бусад үйлчилгээ
  • Шалган нэвтрүүлэх товчоод зэрэг байгууллагууд орох бөгөөд зөвхөн шинжилгээний бичигтэй, албан байгууллагын үнэмлэхээр, өглөөний 07-21 цагийн хооронд ажиллана” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2021-02-03 20:53

Unuudur Narantuul zax pig duuren buun xaldvar taraaj baina xaldvar taraaval xen xariutslaga xuleex yum xariutslaga xuleex ezenii ni todorxoi bolgo

Зочин
Зочин
2021-02-03 20:57

Уг нь 5 наас хөл хориогоо эхлээд шинжилгээгээ авсан бол нэг хоногт ноогдох ача�##��##� арай багасах байсым, хэт өндөр ача�##�лав�##� 1. Шинжилгээ авагч нь х�##�двар тараах эрсдэлтэй. 2. Шинжлэгч нь шинжилгээ хийх явцад �##�даа гаргах эрсдэлтэй. 3. Шинжилгээний үр дүн найдвартай байх хувь буурна. Тэгээд ч дэлгүүр хоршоо зах зээлээр иргэд бэлчиж, х�##�двар улам тарж байна аа

Зочин
Зочин
2021-02-03 21:11

Сүржигнэхээс өөр ид шидгүй бүхнийг зоосны нүхээр хардаг чадвар чадамжгүй хариуцлага гэж мэдэхгүй

Иргэн
Иргэн
2021-02-03 21:28

Зөв хатуу хөл хорио хийх нь үр дүнтэй УОК зөв шийдвэр гаргасан байна өнгөрсөн жил урд хөрш улс сар шинийн баяраар х�##�двар �##�дсан гашуун сургамж байгааг анхаарах нь зөв! 12 хоног

Зочин
Зочин
2021-02-03 23:45

Маш зөв шийдвэр гарг�##�аа.

Зочин
Зочин
2021-02-04 08:46

irged yu hiihiig sodbaatart zondoo l helsen hulchgar baagii hodloogui. odoo naad ajilaa 7 honogiin daraa hiiheer bolj bgaa n yaj bga yum be onoodroos hiigeech tsag aldaad bna.

Би ойлгохгүй байна
Би ойлгохгүй байна
2021-02-04 14:06

Улаанбаатар бол Содбаатарын үед �##�ингаа �##�длаа.Онцгой комисс бол х�##�двар тархсан өндөр эрсдэлтэй газар,мөн х�##�двар хараагүй бүс нутгаа бүслэн тогтоох хэрэгтэй.Мөн өнөөдөрөөс эхлэн аймаг сум, УБ болон орон нутгийн зорчих эрхийг хязгаарлах,сум хоорондын ялангуяа УБ аас орон нутагт явах иргэдийг хязгаарлах,Орон нутагт ирсэн иргэдийг 10 биш 14-21 хоног тусгайлан заасан байранд тусгаарлах хэрэгтэй байна.Орон нутагт өчигдөр ирлээ гээд зах худ�##�дааны төвөөр яваа иргэдээ хязгаарлах хэрэгтэй

Зочин
Зочин
2021-02-04 15:05

БҮСЛЭН ХААСАН БҮСЭД БУСАД БҮСЭЭС ХҮН НЭВТРҮҮЛЭХГҮЙ БАЙХААР ХЯАЛТ ТАВЬ

жирэмсэн ээж
жирэмсэн ээж
2021-02-06 19:31

эмнэлгээс гарах хүмүүс нь их асууд�##�тай байх нь дээ. Машиныг нь QR кодгүй гээд явуулахгүй. Тэгээд яг таг хариулт ч бхгүй.

Холбоотой мэдээ

Back to top button