НИЙГЭМ

12 хоногт багтан Нийслэлийн бүх өрхөөс шинжилгээ авна

УОК хуралдаж дуусаад мэдээлэл өглөө.

Үүгээр энэ сарын 11-23-ны хооронд Нийслэлд хатуу хөл хорио тогтоож, халдварын эрсдэлийг дөрөв дахин бууруулж ажиллана хэмээн мэдээлсэн.

Мөн тодорхой салбарын байгууллагууд л үйл ажиллагаа явуулах боломжтой. Эдгээртэй энд дарж танилцана уу.

Үүний дээр хөл хорио тогтоосон 12 өдрийн дотор Нийслэлийн 420 мянган өрх бүрээс шинжилгээ авч дуусахаар төлөвлөжээ. Иймд шинжилгээ авах нийт 73 цэгийг гаргаж, хоногт 40-45 мянган шинжилгээг хийж ажиллах юм байна. Үүний бэлтгэл болгож орон нутаг дахь зарим PCR шинжилгээний аппарат, боловсон хүчнүүдийг Нийслэлд татан төвлөрүүлсэн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлсэн юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button