ДЭЛХИЙ

КОВИД: Намар гэхэд шинэ мутациудад тохирсон “Oxford”-ийн шинэ вакцин гарна

“Oxford/AstraZeneca”-ийн баг коронавирусийн хувилбаруудын эсрэг вакцин хэрэг болбол намар гэхэд бэлэн болгоно хэмээн мэдэгджээ. “Oxford” их сургуулийн профессор Энди Поллард хэлэхдээ вакциныг өөрчлөхөд харьцангуй бага хугацаа шаарддаг бөгөөд ашиглаж эхлэхийн өмнө жижиг хэмжээний туршилт хийх хэрэгтэй аж.

Гэхдээ яг одоо дархлаажуулалтад ашиглаж хэд хэдэн байгаа вакцинууд коронавирусийн шинэ хувилбаруудад үйлчилдэг гэдгийг харуулсан хүчтэй баримтууд олдсон билээ. Тухайлбал “Pfizer/BioNTech” болон “Moderna” компанийн вакцин шинэ хувилбаруудын эсрэг үйлчилдэг хэмээн эрдэмтэд мэдэгдсэн юм.

Лхагва гарагт “Oxford/AstraZeneca”-ийн вакцин коронавирусийн халдвар тархалтыг 67 хувиар бууруулдаг хэмээн эрдэмтэд мэдэгдсэн билээ. Гэхдээ тус судалгааны хуудсыг хараахан нийтлэгдээгүй байгаа юм. Халдвар тархалтыг багасгаж байна гэдэг бол маш чухал мэдээ билээ.

Хэрвээ вакцин зөвхөн хүнд өвчлөлөөс сэргийлж харин халдварын тархалтад нөлөөлөхгүй бол хүн болгон вакцинд хамрагдах хэрэгтэй болно. Харин халдвар тархалтад үйлчлэх нь цар тахалд илүү их нөлөөлөх юм.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button