ДЭЛХИЙ

Мьянмарын цэргийн хүчин тус улсад Фэйсбүүкийг хаажээ

Мьянмарын зэвсэгт хүчний удирдагчид тус улсаас Фэйсбүүкт нэвтрэх боломжгүй болгожээ. Ихэнх Мьянмарчуудын онлайнаар мэдээлэл авдаг эх сурвалж бол Фэйсүүк юм. Албан тушаалтнууд тус сошиал платформыг тогтвортой байдлын төлөө хааж байгаа хэмээсэн байна. Мьянмарын Харилцаа холбоо, мэдээллийн яам хэлэхдээ Фэйсбүүк сайтыг ирэх ням гараг (2021.02.07) хүртэл хаана гэсэн юм. Гэхдээ заримдаа тус сайт руу орж болж байсан гэнэ.

Янгон хотод амьдардаг Энтони Аун “BBC” агентлагт хэлэхдээ Фэйсбүүкийн сайт руу “WiFi”-аар холбогдож болж байсан хэмээжээ. Тэрбээр нэмж “Миний таньдаг хүмүүс бүгд өөр апликейшн эсвэл VPN татаж байгаа” гэсэн байна. “VPN” буюу virtual private network нь хэрэглэгчдийг ямар нэгэн хориггүй интернет ороход тусалдаг юм. Мьянмар улс 54 сая хүн амтай бөгөөд тэдний хагас нь Фэйсбүүк ашигладаг аж.

Мьянмарын цэргийн хүчин өнгөрсөн даваа гарагт (2021.02.01) Аун Сан Су Чи тэргүүтэй эрх баригч намын удирдлагуудыг баривчилсан билээ.  Өнгөрсөн арван нэгдүгээр сард болсон сонгуулиар Аун Сан Су Чигийн нам 83 хувийн саналаар ялалт байгуулсан. Үүнийг Мьянмарын цэрэг арми болон сөрөг хүчний нам сонгуульд луйвар орсон хэмээн эсэргүүцсээр ирсэн байна.

Уг явдлын улмаас хэд хэдэн жижиг хэмжээний жагсаал болжээ. Тухайлбал Мандалай хотын их сургуулийн өмнө жагсаал болж дөрвөн хүн баривчлагдсан аж. Харин Янгон хотод хоёр иргэд шөнө дараалж сав суулга нүдэн эсэргүүцлээ илэрхийлжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button