Рэппер Lil Uzi Vert 24 сая ам.долларын алмаз духан дээрээ суулгуулжээ
Рэппер Lil Uzi Vert өөрийн Инстаграм хуудсандаа духан дээрээ ягаан алмаз суулгуулсан бичлэг тавьж шүтэн бишрэгчдээ гайхшруулжээ. Lil Uzi Vert-ийн фэнүүд түүнийг “Marvel”-ийн Vision баатартай адилтган хошигножээ байна.
Тэрбээр анх нэгдүгээр сарын 30-ны өдөр үнэт эдлэл урладаг загвар зохион бүтээгч Эллиот Элианттегээс эрдэнийн чулуу худалдаж авч байгаа талаар жиргэсэн юм. Тус эрдэнийн чулууг худалдаж авахын тулд 2017 оноос хойш төлбөрийг нь төлж эхэлсэн аж.
Анх түүний найз CEO Slow Инстаграм хуудсаараа дамжуулан тус алмазны үнийг 24 сая ам.доллар хэмээн мэдэгдэж байсан юм. Тэр өдөр Элиантте өөрийн Инстаграм хуудсандаа “Цаг нь ирлээ” гэсэн тайлбартай Uzi-гийн духан дээр алмаз барьсан зураг байршуулсан аж.
Нэгэн фэн түүнээс Твиттерээр дамжуулан “Яагаад алмазаа зүгээр л бөгж дээр суулгаагүй юм бэ” гэж асуухад тэрбээр “Хэрвээ би тэр бөгжөө алдчих юм бол та нар намайг энэ алмазыг духан дээрээ суулгуулснаас илүү шоолно” хэмээн хариулсан юм.
Uzi 2016 оноос хойш хип хоп болон рэп дууны салбарт хүч түрэн орж ирсэн бөгөөд түүний “Bad and Boujee” дуу “Billboard Hot 100” жагсаалтад нэгт жагсаж байжээ.
Эх сурвалж: Insider
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.