ДЭЛХИЙ

Интернет нь удаан байсан тул сэтгүүлийн зарын хэсэгт дургүйцлээ илэрхийлжээ

99 настай Калифорни мужийн оршин суугч Аарон Эпштейн “Wall Street” сэтгүүлийн зарын хэсгийг 1,100 ам.доллараар худалдан авж удаан интернетийнхээ талаар дургүйцлээ илэрхийлсэн байна. Тэрбээр “AT&T” компанийн интернет үйлчилгээ ашигладаг бөгөөд 1,100 ам.доллар нь түүний интернетийн жилийн төлбөртэй тэнцэх хэмжээний мөнгө юм.

Эпштейн 50 гаруй жилийн турш “AT&T” компанийн үнэнч үйлчлэгч байсан ажээ. 90 настай тэрбээр тус компанийн үйлчилгээнд ерөнхийдөө сэтгэл хангалуун байдаг. Гэтэл сүүлийн үед “AT&T” компани түүний амьдардаг газарт интернетийн хурдаа нэмэхгүй байгаа тул Эпштейний дургүйцэл хүрчээ. Ийм тэрбээр дургүйцлээ илэрхийлэхээр “Wall Street” сэтгүүлийн зарын хэсгийг худалдан авч тус компанийн захиралд захиа бичсэн байна.

Тэрбээр тус зарыг хэвлүүлсэн сэтгүүлийг “AT&T” компанийн төв оффис байрладаг Даллас хотод борлуулахыг гуйсан аж. Тус зар дээр “Хүндэт ноён Стэнки. “AT&T” компани цахим харилцаа холбооны салбарт тэргүүлэгч гэдгээ их бахархалтайгаар хэлдэг. Харамсалтай нь Калифорни мужийн Хойд Холливуд дүүрэгт амьдардаг хүмүүс “AT&T” компанийн үйлчилгээнд их сэтгэл дундуур байна. Миний маш олон хөрш “Universal”, “Warner Brothers”, “Disney” студид ажилладаг бүтээлч хүмүүс. Бид сүүлийн үеийн технологитой хөл нийлүүлэн алхах шаардлагатай бөгөөд “AT&T” компанийн зүгээс хурдтай интернет үйлчилгээгээр хангаж өгөх байх гэж найдсан...” хэмээсэн байна.

Одоогийн байдлаар ноён Эпштейний бичсэн ил захидалд тус компанийн зүгээс хариу өгөөгүй байгаа ажээ.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button