Нийгмийн

Замын-Үүдийн Онцгой, ГИХГ-ын дарга нар алба хаагчдын урамшууллаас “ИДСЭН” хэргээр шалгуулж байна

Цар тахлын энэ цаг үед цэрэг, цагдаа, эмч, онцгой гээд  эрсдэлтэй нөхцөл байдалд ажиллаж буй алба хаагчдад төрөөс тэтгэмж, урамшуулал олгох шийдвэр гаргасаар буй. Гэтэл бодит байдалд өнөөх урамшууллын мөнгө очих ёстой жинхэнэ эзэндээ очихгүй, дарга нарын салаагаар ороод, замхраад алга болж байгаа талаар гомдол санал гарах болсон.

Тэгвэл яг ийм нөхцөл байдал Дорноговь аймгийн Замын-Үүдэд үүсчээ. Тодруулбал Замын-Үүдийн Онцгой байдлын газар болон Гадаадын иргэн харьяатын газрын дарга нар нийлж эргүүлд гарсан алба хаагчдад урамшуулал болгон өгсөн мөнгөнөөс хүмүүстээ өгөлгүй ашигласан гэх хэргийг Замын Үүдийн цагдаагийн газарт шалгаж байгаа юм байна. Учир нь дээрх хүмүүст холбогдох гомдол мэдээлэл ирсэн аж. Шалгалтын ажиллагаа хийгдэж буй бөгөөд одоогоор дээрх нөхцөл байдал тогтоогдоогүй байгаа юм.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Тийм хэрэг шалгагдаж байгаа нь үнэн. Гэхдээ батлагдаж, нотлогдсон зүйлгүй. Дөнгөж шалгалтын ажиллагаа эхлээд байгаа. 1.7 сая төгрөгийн асуудлаар шалгаж байгаа юм билээ” гэв.

Хэрвээ энэ хэрэг шалгалтын явцад нотлогдох аваас албан тушаалтнуудад холбогдох хэрэг харьяаллаараа АТГ-т шилждэг. Тиймээс Замын Үүдийн  прокуророор дамжаад АТГ т шилжинэ гэсэн үг юм.

Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн даргаар хошууч Н.Оюунболд ажилладаг байна. Харин Гадаадын иргэн, харьяатын газрын Дорноговь аймаг дахь газрын даргаар Б.Эрдэнэбаатар ажиллаж байна. Тэрбээр өнгөрсөн 2020 оны аравдугаар сард ажлаа хүлээж авсан аж.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
2021-02-10 08:29

УГ НЬ БАГА МӨНГӨ ХАРАГДАЖ БАЙНА. ГЭВЧ ШУНАЛААА ГЭЖ...... ОДОО ЯАЯ ГЭХЭВ

Zochin
Zochin
2021-02-10 09:16

Газар дээр бууд

Иргэн
Иргэн
2021-02-10 09:19

Хулгайд их бага гэсэн ойлголт байхгүй. Хулгай хийх гэсэн сэтгэлгээ нь адилхан байгаа зүйл. Манай хуульд сэтгэлгээг нь орхиод эд зүйлсийн их бага гэх мэт зүйлсийг голчилдог нь буруу юм. Энэ сэтгэлгээг нь арилгах арга замыг эрэлхийлэх нь чух�##� юм.

Зочин
Зочин
2021-02-10 09:53

Үхсэн хойноо архидаад, хүүхэндэж хүрэхгүй байх ш�##�ихгүй задгай мөнгө

Уншигч
Уншигч
2021-02-10 17:31

Дээрээсээ цавчигдсаар яваад үлдсэн жаахан мөнгийг нь авах ёстой хүмүүст нь өгөлгүй хурган дарга нар нь аваад идчихээр үүрэг гүйцэтгэж байгаа �##�ба хаагчид нь хэнд итгэж сэтгэлээсээ ажилаа хийх вэ энэ новшийн шун�##�аа хэзээ татах вэ хэр хугацаа орох вэ лав л 30-н жил боллоо хэзээ гүйцэж дуусах шун�##� вэ

Бага мөнгө ч гэсэн
Бага мөнгө ч гэсэн
2021-02-10 18:46

Бага мөнгө ч гэсэн очих ёстой хүндээ очих ёстой.

zochi1n
zochi1n
2021-02-10 22:25

5 togrog ch ezendee ochih estoi

Холбоотой мэдээ

Back to top button