ДЭЛХИЙ

Дональд Трампад импичмент тооцох асуудал хэрхэн үргэлжлэх вэ

Дональд Трамп импичментийн процессор орж сенатуудаар хоёр дахь удаагаа гэм буруугаа шүүлгэх АНУ-ын цорын ганц ерөнхийлөгч болж байгаа билээ.

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Дональд Трампыг хүчирхийлэлд турхирсан гэж үзэн импичментийн процессоор оруулж гэм бурууг нь шүүхийг 232:197 саналын харьцаатай дэмжсэн байдаг. Конгрессын доод танхим сенатуудад импичментийн төслийг өнгөрсөн нэгдүгээр сарын 25-ны өдөр хүргүүлсэн.

Шүүх хурал манай цагаар 9-нөөс 10-нд шилжих шөнө 02:00 минутад эхэлсэн. Хурлын үеэр хоёр тал Дональд Трампыг шүүх нь үндсэн хуулийн дагуу зөвшөөрөгдсөн явдал эсэх дээр мэтгэлцэн саналаа хураасан юм. Шүүх хурлыг үргэлжлүүлэхийн тулд сенатуудын олонх дэмжих шаардлагатай билээ. Тэгвэл Ардчилсан нам олонх болсон Конгрессын дээд танхим саналаа хурааж шүүх хурлыг үргэлжлүүлэх болжээ.

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим болон Дональд Трампын байр суурь ямар байгаа вэ

Өнгөрсөн даваа гарагт хоёр тал товч илтгэл тавихдаа өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм.

Трампын өмгөөлөгчид бослогын талаар Холбооны мөрдөх товчооны баримт бичиг нь бослогыг олон өдрийн өмнө төлөвлөж үйлдсэн гэдгийг харуулж байгаа гэсэн үндэслэлээр иргэдийг хүчирхийлэлд турхирсан байх боломжгүй хэмээсэн байна. Түүний өмгөөлөгчид нэгдүгээр сарын 6-ны өдөр Трампын хэлсэн үгс АНУ-ын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлээр бүрэн хамгаалагдсан гэдгийг дурдсан юм. Мөн тэд Дональд Трамп Ерөнхийлөгчийн эрх мэдлээс бууж хувь иргэн болсон тул тус процедур нь Үндсэн хуулийг зөрчсөн хэрэг хэмээсэн юм.

Харин үүний эсрэг АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Трампын хэлсэн үгс “Үндсэн хуулийн нэгдүгээр зүйл рүү хийсэн дайралт” гэсэн. Товч илтгэлийн үеэр Конгрессын доод танхимын тал “Ерөнхийлөгч Трамп улс төртэй холбоотой нийтлэг бус үзэл бодол илэрхийлсэн учраас Төлөөлөгчдийн танхим түүнийг шүүх гэсэн юм байхгүй. Тэрбээр Засгийн газрын эсрэг хүчирхийлэл үйлдэхийг санаатайгаар турхирсан учир бид түүнийг шүүнэ” хэмээсэн байна.

Шүүх хурал манай цагаар 11-ээс 12-нд шилжих шөнө 01:00 цагт үргэлжилнэ. Тэр үед хоёр талд өөрсдийн баримт бичгээ толилуулах 16 цаг тус тус олгогдох юм.

Үүний дараа шүүх хурал нэг хоногийн турш түр завсарлан манай цагаар 15-наас 16-нд шилжих шөнө 03:00 минутад үргэлжилнэ.

2019 онд Дональд Трамп импичментийн процессоор орж байхад шүүх хурал гурван долоо хоногийн турш үргэлжилсэн байдаг. Харин энэ удаагийн шүүх хуралд гэрчүүд бус дүрс бичлэгээс авсан баримтууд ашиглаж байгаа тул харьцангуй хурдан өндөрлөх төлөвтэй байна. Шүүх хурлын эцэст сенатуудын гуравны хоёр нь дэмжсэн санал өгвөл Дональд Трампыг гэм буруутайд тооцно. Гэхдээ ингэхийн тулд Бүгд Найрамдах намын 17 сенат дэмжиж саналаа өгөх ёстой. Одоогийн байдлаар тус намын таван сенат л дэмжсэн санал өгөх төлөвтэй байгаа учир Дональд Трампыг гэм буруутай гэж үзэх магадлал байгаа.

Хэрвээ түүнийг гэм буруутайд тооцвол Трампыг дахин сонгуульд өрсөлдөхийг хориглох асуудал дээр сенатууд санал хурааж болно. Үүнийг батлахын тулд зөвхөн сенатуудын талаас дээш хувь нь дэмжих шаардлагатай. Мөн ноён Трампыг Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүст өгдөг тусгай эрхүүдээс түдгэлзүүлж болох аж.

Эх сурвалж: BBC, CNET

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-02-12 00:27

За Буяндорж минь бичсэн юмаа уншсан уу. Ичмээр байгаа бол ч яахав

Холбоотой мэдээ

Back to top button