НИЙГЭМ

Ж.Амгалан: Дрон нисгэж хянана, хувийн автомашин явуулахгүй

УОК-оос 12 хоногийн хөл хорионы үеэр авч, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан мэдээлэл өглөө.

Тэрбээр “Хөл хорионы үед 15 байгууллагын үйл ажиллагаа үргэлжилнэ. Гэхдээ задгай тавихгүй. Томоохон зах, худалдааны төвүүд нийслэлийн ерөнхий менежерт хоёрдугаар сарын 16 хүртэл ажиллахгүй гэдгээ мэдэгдсэн. Ингэхээр дэлгүүрүүд бараа татан авалтаа хийгээд нөөцөө бүрдүүлээд ажиллана. Нийтийн тээврээр иргэд зорчихгүй. Зөвхөн хорио цээрийн дэглэм сахиулах үүрэгтэй албан хаагчид зорчино. Мөн өөрсдийн автобусаар зарим байгууллагын ажилчид зорчино.

Мөн үйлчилгээний байгууллагуудын ажилчид бүгд бүлгийн зохион байгуулалтад орно. Байгууллага дээрээ бүлэг томилогдож 72 цагаар ажиллана. Энэ хугацаанд зөвхөн байгуулага дээрээ байна. Ийш тийшээ явах бол машин нь логотой байна. Жолооч нарыг аль болох ажлынхаа талбарт ойрхон байлгахаар зохион байгуулна. Ямар ч ажилтай байсан хувийн тэрэг явахгүй. Яаралтай эмнэлгийн болон гачигдлын асуудалтай бол хувийн тэрэг явуулна. Хүүхдээ хажуудаа суулгачихаад гадуур давхиад байдаг байсан. Энэ удаа тийм явдал гарахгүй байх. Автомашинуудын бүх маршрутыг теле камераар хянаж байгаа. Дрон нисгэж харна. Хамгаалалтад ажиллаж байгаа төрийн албан хаагчид 24 цагаар ажиллана. Найм, найман цагаар ээлжилнэ.

Бүх товчоод маргааш өглөө 06:00 цагт хаагдана. Гачигдалтай хүмүүс УОК руу цахимаар гомдлоо өгөөд, яаралтай шийдвэрлээд дотоод сүлжээгээрээ асуудлыг шийднэ. Тусгаарлах байрнуудаас хугацаа дуусаад гарах, эдгээд гарах хүмүүс байгаа. Энэ хүмүүсийг тусгайлсан автобусаар гэрт нь хүргэж өгнө. Хувийн автомашингүй, нийтийн тээврээр явж эмнэлэгт тусламж авах хэрэгтэй хүмүүс байгаа. Энэ хүмүүс цагдаагийн алба хаагчид хамгийн түрүүнд хандаад, эмнэлэгт хүргэх ажлыг зохион байгуулна. Түргэний машинууд бэлтгэгдсэн. Иргэд мөр гаргах, ууланд гарах, нар харах гэх мэт үйлдлээ бүрэн зогсоох хэрэгтэй. Идээ цагаагаа хангай дэлхийдээ өргөөд, аль болох хялбаршуулсан байдлаар ёсоо хийгээрэй” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ёооё
Ёооё
2021-02-10 20:45

Энэ мэдээлэлээ мэдээлэлийн хөтөлбөрөөр явуулаач. Хүмүүст тодорхой бх хэрэгтэй шдээ. Хачин дүлэгнэсэн юм яриад ба юс

Bav
Bav
2021-02-10 20:45

Sh aadag a l vee haha

Зочин
Зочин
2021-02-10 21:04

Энэ Амг�##�ан хаана байсан гар вэ.Хуучны цагдаагийн барилаа тавихгуй хоцрогдсон амьтан

Зочин
Зочин
2021-02-11 03:03

Элий б�##�ай.автобусанд багтахгүй ажлаа хийх гэж бгаа ажилчид.самар ид.

u
u
2021-02-11 09:06

ene neg uuriin tolgoigui dup bnaa.

mongol
mongol
2021-02-11 16:13

ouk shiidverees ondoo yum yarih yumaa,naad dargaa ogtsruul

Иргэд
Иргэд
2021-02-12 11:49

Б�##�ай шийдвэр гаргаж хэрэгжүүлдэг, бул хар тээг тэтгэвэртээ гарах болоогүй гай юм уу?

Холбоотой мэдээ

Back to top button