НИЙГЭМ

“Ээж хадны домог” МУСК нээлтээ хийнэ

 Сүүлийн үед Монголын кино урлагийн салбарт ар араасаа даацтай уран бүтээл гаргах болсон кино продакшнууд төрөн гарч буйд үзэгч олон нь таашааж байгаа. Тэдний дундаас олон улсад ч уран бүтээлүүд нь маш амжилттай яваа Чононгоо филм продакшн Сар шинийн баярыг тохиолдуулан монгол түмэндээ нэгэн гайхалтай уран бүтээлийг толилуулах гэж байна.

“Ээж хадны домог” хэмээх түүхэн домог, амьдралын тэмцэл гээд онц сонирхолтой өгүүлэмжтэй бүх насныханд зориулсан уран сайхны киноны нээлтийг цахимаар буюу хоёрдугаар сарын 11-ний орой үзэгчдийн хүртээл болох юм.

Тус кино Монголд анх удаа онлайнаар нээлтээ хийх гэж буй гэдгээрээ бас нэгэн онцлог зүйлийг эхлүүлж байна. Тус филмийн зүгээс үзэгчдийнхээ тасалбарыг зүгээр авахыг хүссэнгүй. Олон олон гайхалтай бэлгүүдээр үзэгчдээ баярлуулаад эхэлжээ. 

Дараахи азтнууд тодрох аж. 

  • Toyota aqua автомашин нэг гэр бүлд
  • Хамгийн сүүлд нээлтээ хийсэн Galaxy S20 FE гар утас гурван хүнд
  • Нэг сая төгрөгийн хадгаламжийн дэвтэр гурван хүнд тус тус гардуулах юм. 

Тодруулбал, уг киноны онлайн тасалбар болох 8888₮-ийг “Чононгоо Фильм” продакшны Хаан банкны 5926326312 тоот данс руу утасны дугаар болон фэйсбүүк нэрээ бичин шилжүүлж мөн заавар дахь фэйсбүүк нууц групп рүү хүсэлт явуулснаар та киногоо үзэх эрхтэй болохоос гадна дээрх супер бэлгүүдийн азтнаар тодрох боломжтой. 

Пэйж хуудсан дахь азтан болох мөн кино үзэх постыг энд дарж үзнэ үү.

Тус киног жүжигчин Б.Эрдэнэцэцэг найруулж, зохиолчоор “Чононгоо филм”-ийн ерөнхий продюссер Базарвааны Мөнхтуяа нар ажиллажээ.

Уг филм энэхүү уран бүтээлийн өмнө нь олон улсын кино наадмуудаас 57 жилийн дараа Монголын кино урлагт “Шилдэг эмэгтэй” дүр мөн таван гранпри гээд олон том шагналуудын эзэн болсон “ЭЭЖ” МУСК-г үзэгчдийн хүртээл болгосон юм.

Мөн “Ээж хадны домог” МУСК-ны дуунд тун удахгүй хөшөө босгохоор болжээ. 

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button