ДЭЛХИЙ

Их Британид хүмүүсийг коронавирусээр АЛБААР халдварлуулж туршилт хийнэ

Их Британи улсад коронавирусийн халдвар албаар авах туршилтад залуу чийрэг хүмүүсийг оролцуулахаар болжээ. Тус туршилтад ёс зүйн хувьд зөвшөөрөл олгосон учир дараа долоо хоногоос эхэлнэ.

Туршилтад 18-аас 30 насны 90 хүн оролцох бөгөөд тэд коронавирусийн халдвар авч эмчийн хяналт дор байх юм. Иймэрхүү хэлбэрийн туршилт нь халуун хумхай, холер, балнад, ханиад гэх мэт өвчний эмчилгээг сайжруулахад тус болсон байдаг.

Ирэх долоо хоногоос явуулах туршилтаар халдвар авч өвчлөхөд шаардагдах коронавирусийн хамгийн бага хэмжээг тооцоолж дархлааны тогтолцоо хэрхэн хариу үйлдэл үзүүлдгийг судлах боломжтой юм. Ингэснээр эмч нар “КОВИД-19” өвчний талаар илүү ойлголттой болж вакцин, эмчилгээг сайжруулахад дэм болно.

Уг туршилтын ажлыг Их Британи улсын коронавирусийн эсрэг арга хэмжээ авах ажлын хэсэг “Imperial College London” болон “hVIVO” гэх мэт байгууллагуудтай хамтран явуулж байгаа аж.

Эхлээд сайн дураараа оролцогчдыг өмнө нь вирусийн халдвар авч байсан эсэх болон эрүүл мэндийн байдлыг шалгаж үзэх юм. Үүний дараа оролцогчдын хамар луу нь вирус цацаж 14 хоногийн турш эмнэлэгт тусгаарлана. Эмч нарын гол зорилго бол коронавирус хамар дотор хэрхэн хуваагддаг, халдвар авсны эхэн үеийг судлах юм. Эхэндээ тус судалгаанд цар тахлын эхэн үеийн коронавирусийг ашиглах бол хэсэг хугацааны дараа зарим оролцогчдод вакцин тарьж мутацилагдсан хувилбараар халдварлуулах юм байна.

Судалгаа дууссаны дараа сайн дураараа оролцсон хүмүүст нэг жилийн хугацаанд 4,500 фунтийн нөхөн төлбөр олгох аж.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button