ДЭЛХИЙ

Елиса Лам нас барахынхаа өмнө “The Elevator Game”-ийг тоглож байсан уу

2013 онд 21 настай Элиса Лам Лос Анжелес хотын төвд байрладаг “Cecil” зочид буудалд хамгийн сүүлд үзэгдээд ор сураггүй алга болжээ. Түүний бие 19 өдрийн дараа нас барсан байдалтай олдсон юм.

Елиса ор сураггүй алга болохоос өмнөх үеийн видео бичлэгийг Лос Анжелес хотын цагдаагийн алба дэлгэхэд хүмүүсийн анхаарлыг ихэд татсан байдаг. Тус бичлэгээс харахад тэрбээр цахилгаан шатан дотор хачирхалтай үйлдэл гарган өөр нэг хүнтэй яриж байгаа мэт харагдаж байв.

Интернет дээр Елиса ямар шалтгааны улмаас нас барсан тухай олон тооны таамаглал гарсан юм. Үүний нэг нь Елиса өөр ертөнц рүү явуулдаг “The Elevator Game”-ийг тоглож байсан гэх онол аж. Саяхан түүний тухай баримтат кино “Netflix” сайт дээр гарсан нь Елисагийн нас баралтын шалтгааны талаарх таамаглалуудыг дахин нэг удаа интернет хэрэглэгчдийн анхаарлын төвд авчиржээ.

“The Elevator Game” гэж юу вэ? Энэ тоглоомоор барилгын өөр давхрууд руу цахилгаан шатаар явж өөр ертөнц рүү явахыг оролддог гэнэ. Тоглогч эхлээд ганцаараа цахилгаан шат руу ороод дөрөвдүгээр давхар руу явах ёстой. Дараагаар нь хоёрдугаар давхар руу бууж зургаадугаар давхар руу өгсөн дахиад хоёрдугаар давхар руу буудаг аж. Үүний дараа аравдугаар давхар руу өгсөн эцэст нь тавдугаар давхар руу буух юм. Тоглогч аль ч давхар дээр цахилгаан шатнаас бууж болохгүй. Хүмүүсийн хэлдгээр бол тавдугаар давхар дээр очсоны дараа үл мэдэгдэх ер бусын эмэгтэй цахилгаан шатанд тантай хамт сууна. Гэхдээ та түүн рүү харж эсвэл ярьж болохгүй. Үүний дараа тоглогч нэгдүгээр давхар руу очих товчийг дарна. Хэрвээ лифт доошоо явбал барилгаас гарч эргэж харахгүй байх ёстой. Харин цахилгаан шат аравдугаар давхар руу очоод буувал өөр ертөнц рүү очсон гэж үздэг аж.

Елиса алга болохынхоо өмнө цахилгаан шатны өөр өөр товчийг дарж байсан тул зарим хүн түүнийг “The Elevator Game” тоглож байсан хэмээн таамагласан юм.

Эх сурвалж: BBC, Tylo

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-02-19 11:52

hugiin yumand itgeh yum

Холбоотой мэдээ

Back to top button