НИЙГЭМ

С.Болормаа агсан амиа алдаад нэг жил өнгөрсөн ч хэрэг нь шийдэгдсэнгүй

Өдгөөгөөс яг нэг жилийн өмнө буюу 2020 оны хоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан С. Болормаа агсан аймгийн Засаг дарга асан В.Ренцэндоржийн албан өрөөнөөс гарч яваад, хамт ажилладаг мэргэжилтнийхээ машинд учир битүүлгээр нас барсан байдалтай олдсон. Улмаар УЕПГ-аас хяналт тавьж хэргийг Говь-Алтай аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн шүүхэд шийдвэрлүүлэхээр харьяалал тогтоосон байдаг.

Шүүх хурал өнгөрөгч арванхоёрдугаар сарын 25-нд болох ёстой байсан ч, яллагдагч талаас В.Рэнцэндорж, Б.Лхагважаргал, Э.Мэндсайхан нар "хөл хорионд орсон” хэмээх шалтгаанаар хойшилсоор өдийг хүрлээ.

Говь-Алтай аймгийн засаг дарга асан, дарга цэрэг нарын гороор харамсалтайгаар амиа алдсан залуу бүсгүйн үхлийн араас гэм буруутнууд одоо ч гэмшихгүй, хариуцлагаас хэрхэн мултрах вэ гэдгийг бодож суугаа. Гэтэл ард түмэн түүний үхлийг мартаагүй, мартах ч ёсгүй билээ. Жил жилийн энэ өдөр талийгаачийн үхлийг нэхэн сануулж, шударга шүүхийг сануулсаар байх болно.

Ум амгалан болтугай

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-02-19 17:13

ХҮНИЙ ЭРХИЙНХЭН ХАА БНА АА ХУУЛЬ ХАА БНА ,ТӨР ХАА БНА АЛСАН ЭЗЭД НЬ ТОДОРХОЙ БСАН ,АРД ТҮМЭН АЛТАЙЧУУДАА ХЭТЭРХИЙ НООМОЙ БГАА ЮМ БИШҮҮ

Иргэн
Иргэн
2021-02-19 19:22

Арай л хариуцлагагүй хүний амь хэдэн х�##�тар төгрөгөөр шийдэгддэг болчих гэж. Яагаад одоо болтол хэрэгтэн тодорхойгүй ялаа эдэлдэггүй юм бэ.

Зочин
Зочин
2021-02-20 00:14

ГЭМТ ХЭРЭГТЭНД ХӨЛ ХОРИО ЯМАР ХАМАА БАИНА АА ????АЛУУРЧИДАД ЯЛЫГ НЬ ӨГӨӨЧЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button