ДЭЛХИЙ

Биткойн олборлогчид өнгөрсөн сард 1.1 тэрбум ам.долларын ашиг олжээ

Биткойн олборлогчид тус цахим мөнгийг blockchain гэх сүлжээг ашиглан олборлодог билээ. Тэдгээр олборлогчид өнгөрсөн сард нийтдээ 1.1 тэрбум ам.долларын ашиг олсон нь өнгөрсөн арван хоёрдугаар сарынхаас 62 хувиар ихэссэн үзүүлэлт байв.

Тус цахим мөнгөний ханш нэгдүгээр сарын 9-ны өдөр анхны удаагаа 40 мянган ам.долларын босгыг давсан билээ. Харин өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт (2021.02.17) Биткойны ханш 50 мянган ам.доллар давсан юм. Биткойны ханш өнгөрсөн долоо хоногоос хойш өссөөр өнгөрөгч шөнийн 03:59 минутын орчим 58 мянган ам.доллар болж өссөн ч одоогийн байдлаар 56 мянган доллар болж буурчээ. Тус цахим мөнгөний зах зээл дэх ханш нэг их ам.доллар давсан байгаа билээ.

Саяхан “Tesla” компани 1.5 тэрбум ам.доллараар Биткойн худалдаж авсан нь тус цахим мөнгөний үнийг нэмэгдэхэд хүргэсэн аж. Тэгвэл “Tesla” компанийн захирал Илон Маск өнгөрсөн бямба гарагт Биткойны үнэ арай л их мэт санагдаж байна хэмээсэн юм.

Өөр нэгэн Ethereum нэртэй цахим мөнгө бямба гарагт 2030 ам.доллар хүрч дээд амжилтаа тогтоосон ч одоогийн байдлаар 1870 доллар болж буурсан байна.

Эх сурвалж: Business Insider, CNBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button