УЛС ТӨР

Ц.Элбэгдоржийн жиргээ мьянмарчуудын талархлыг хүлээж байна

Сүүлийн сард Мьянмар улсад төрийн эргэлт гарч, цэргийн хүчнийхэн Гадаад хэргийн сайд бөгөөд төрийн зөвлөх Аун Сан Су Чиг түр цагдан хориод буй. Цаг үеийн хувьд дэлхийн тавцанд анхаарал татаж буй улс төрийн нөхцөл байдал Мьянмар улсад өрнөж байна.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Твиттер орчинд Аун Сан Су Чигийн хамт Монголын тал нутагт морьтой явж байхдаа даруулсан зургаа нийтэлж, мьянмарчуудад бүү бууж өгөөрэй хэмээн уриалжээ.

Тэрбээр “Мьянмарын хүндэт найзууд минь. Эрх чөлөөтэй болоод эрх чөлөөгүй олон тэрбум хүн та нарыг харж байгаа. Монголчууд сүүн цацал өргөн та бүхэнд эрх чөлөөгөө хамгаална гэж ерөөж байна” гэхчлэн бичсэн юм.

Түүний жиргээг Мьянмар улсын нийгмийн нөлөө бүхий хүмүүс, Твиттер хэрэглэгчид хуваалцан талархал илэрхийлж, “SaveMyanmar” хаштаг аян өрнүүлж эхэлжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-02-23 12:10

элбэгээ үнэхээр золбоотой шүү

Бат
Бат
2021-02-23 12:17

Өөртөө улс төрий оноо л авч байгаа юм уу даа. Нөгөө хэрэг явд�##� юү болж байгаа юм болдоо. Манай энэ худлаа попордыг гадныхан гадарлах байлгүй дээ хаха.муугаар эргээд энэ нөхөр шорондоо орвол дэлхийн Ардичил�##�ын од Элбэгдожийг сулла гээд л эхлэх байхдаа.

Зочин
Зочин
2021-02-23 12:49

Шоудна уу шоудаагүй бна уу ямар ч л байсан зөв үг хэлжээ.

irgen
irgen
2021-02-23 13:16

Dur esgesen ardchilagch hereggui gej hen hellee

Зочин
Зочин
2021-02-23 18:27

Мьанмарын ард түмэнг монголын араас оруулах санаа бас байгаадаа аун сан су чигийг шүтээд монголыг нохойн орон болгосон одоо мьанмарчууд ээлж ирж байна богино ухаантай хүүхэн богино хүзүүтэй ерөнхийлөгч

Зочин
Зочин
2021-02-24 00:04

hen hamt baina gesen yum? yostoi shaaana biz

Холбоотой мэдээ

Back to top button