ДЭЛХИЙ

АНУ-д согтуу жолоочийн цусан дахь алкохолын хэмжээ дээд рекорд тогтоожээ

АНУ-ын Орегон мужийн цагдаа нар согтуу жолоочийг үлээлгэж үзэхэд цусан дахь алкохолын хэмжээ нь 0.77 хувь гарсан нь тус мужийн зөвшөөрөгдсөн төвшнөөс 9 дахин их байжээ. Цагдаа нар өнгөрсөн бямба гарагт (2021.02.20) их согтсон байдалтай жолоочийг зогсоон үлээлгэн шалгах гэж байсан боловч жолооч машинаа зогсоохоос татгалзсан байна. Төд удалгүй 28 настай жолооч бетон хашлага мөргөн зогссон аж. Үүний дараа цагдаа нар түүнээс цусан дахь алкохолын төвшнийг тодорхойлох шалгалт авахад 0.77 гарсан нь дээд рекорд байж магадгүй гэнэ.

Үүний тухай Варм Спрингийн цагдаагийн албанаас мэдэгдэл хийхдээ “Жолоочийн цусан дахь алкохолын хэмжээ 0.77 байсан. Энэ нь хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнээс 9 дахин их байгаа юм” хэмээсэн байна.

Стэнфордын их сургуулийн эрдэмтдийн мэдээлснээр бол цусан дахь алкохолын хэмжээ 0.40-өөс давбал амь насанд аюултай. Харин 0.35-аас 0.40 хооронд хүн ухаан алдан команд ороход их ойрхон байдаг гэнэ.

Цусан дахь алкохолын хэмжээ 0.10 байна гэдэг бол цусны 1000 нэгж тутмын нэг нь спирт агуулж байгаа гэсэн үг юм.

Эх сурвалж: Ladbible

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
0,5
0,5
2021-02-26 12:18

Төрийн ордонд нас бардаг нэг хүнийх 0,5-тай хариу нь гарсан. Энд бичсэнээр бол амь насанд аюултай хэмжээнд очсон байсан байна. Ийм нөхцөлд байсан байж заав�##� нэг хүнийг �##�уурчин болгох гэж зүтгээд л чи л сүүлд харсан гээд дарйаад байсан нь буруу. Цаг хугацааг нь тооцсон ч боломжгүй байсан. Өөрөө амь насанд аюултай хэмжээгээр ууж золгүй явд�##� болсон байна. Биеэ да�##�гүй унасан байх.

зочин
зочин
2021-02-26 15:22

Юуу вэээ манайх чинь бүр бүхэл бүхэлээрээ гараад байдаг биздэ. Тэгвэл бүр зомби цаашаа яваад байдаг болж таарахнээээ

Холбоотой мэдээ

Back to top button