Нийгмийн

ТОДРУУЛГА: Завханд очсон иргэний хоёр дахь шинжилгээний хариу эерэг гарлаа

Завхан аймгийн Шилүүстэй сумд батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтал очсон тул тус сумаас орох, хөдөлгөөнийг хязгаарлаад буй. Мөн тус суманд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг нээхийг гуравдугаар сарын 8 хүртэл хойшлуулсан.

Бид тус сумын Тамгын газрын дарга Г.Ганболдтой холбогдож үүсээд буй нөхцөл байдлын талаар тодрууллаа.

-Тухайн иргэний түргэвчилсэн шинжилгээний хариу сөрөг гарсан байсан. PCR шинжилгээний хариу гарсан уу?

-PCR шинжилгээ хийлгэхээр сорьцыг өнөөдөр хот руу явуулна. Хоёр дахь түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан.  

Тухайн иргэн нь хоёрдугаар сарын 26-нд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал юм билээ. Халдвартай иргэний гэрт нь очсон гэсэн мэдээлэл байна.

-Тухайн иргэнтэй ойрын хавьтал болсон хэчнээн иргэнийг тусгаарлаад байгаа вэ?

-Ойрын хавьтал найман иргэнийг гэрт тусгаарласан.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button