Нийгмийн
11 настай хүүг хүчирхийлсэн гэх хүүхдүүдийг хорих ангид саатуулжээ

Өнгөрөгч 2020 оны арванхоёрдугаар сард Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт амьдарч байсан 11 настай хүү, хамт амьдардаг 15, 16 настай настай хөвгүүдэд хүчирхийлэгдсэн тухай бид өмнө мэдээлж байв.
Тэгвэл бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй хоёр хүүхдийг хамгаалах төвд шилжүүлэн сэтгэл заслын үйлчилгээ үзүүлж, сэжиглэгдэж шалгагдаж буй хоёр хүүг Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулжээ.