НийгмийнНИЙГЭМ

Ц.Батгэрэл: Юнителийн сүлжээнд гарсан гэмтлийн шалтгааныг илрүүлээгүй байна

Өчигдөр /2021.03.02/ 15.30-20.30 цагийн хооронд "Юнител” ХХК-д үүрэн холбооны сүлжээнд гэмтэл гарч, хэрэглэгчдийн 2G, 4G сүлжээ доголдож, улмаар мэдэгдэл гаргасан билээ. Компанийн инженер, техникийн ажилтнууд гарсан гэмтлийг засварлахаар шуурхай ажиллаж буй ч, өдгөө гэмтлийн нарийн шалтгааныг тодорхойлоогүй байна.

Уг асуудлаар дугаар Юнител группийн Гүйцэтгэх захирал Д.Энхбат:

"Инженерүүд маань одоо ч ажиллаж байна. Вендорууд онлайнаар ороод ирчихсэн байна. Ярианы үйлчилгээгээ нээчихсэн, датагаа нээж байна. Нэг л буруу алхам хийвэл дахиад доголдох өндөр эрсдэлтэй байна. Хоорондоо уялдаа, шүтэлцээтэй олон систем, залгаад болохгүй байхаар дахин дахин залгах хэрэглээ, нэг систем ачаалалд орж эхлэнгүүт бусаддаа нөлөөлөх нөлөө гээд олон зүйлийг зохицуулж ажиллаж байна. 12 жил тасалдалгүй, догогдолгүй ажилласан. Дата центрээ бүрэн нүүлгэхдээ ч нэг минут таслаагүй юм. Хэрэглэгчдээсээ уучлал хүсье. Инженерүүдээсээ бахархаж байна шүү” хэмээсэн юм. аас дуудлага хийж болохгүй, интернет орох боломжгүй болоод байгаа юм. Харин дөнгөж Unitel группээс дараах мэдэгдлийг гаргажээ. Бид Юнител группийн Маркетингийн газрын менежер Ц.Батгэрэлээс үүсээд буй асуудлаар тодруулга авлаа.

-Өчигдөр утасны сүлжээ, датанд гарсан гэмтлийн шалтгааныг мэдэж чадсан уу?

-Бид сүлжээний ачааллаас болсон болов уу гэж таамаглаж байгаа. Гэхдээ бас ачаалал гэхэд хэцүү. Учир нь өчигдөр тэмдэглэлт баяр давхцаагүй, ачаалал хэвийн өдрүүдээс бага байсан. Бидний таамагласнаар нэг системд саатал гарсан нь бусаддаа нөлөөлсөн гэж харж байгаа. Одоо ч инженерүүд гэмтлийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Нарийн шалтгааныг хараахан илрүүлж чадаагүй байгаа.

-Инженерийн баг ажиллаж байгаа гэлээ. Хэчнээн хүн ажиллаж байна вэ?

-Гарсан гэмтлийг засварлахын тулд дата центрийн 100 орчим ажилчид ажилласан.

-Улс даяараа сүлжээний саатал гарсан уу?

-Юнителийн нийт хэрэглэгчдийг 100 хувь гэж үзвэл түүний 60 гаруй хувьд гэмтэл нөлөөлсөн. Улаанбаатар хотод тэр чигтээ, орон нутгийн зарим аймаг, сумдад сүлжээ тасарсан.

-Утасны сүлжээ хэвийн болсны дараа дата, 4G сүлжээ орох шиг болсон?

-Тийм ээ. 2G гэдэг нь дуудлага хийж, мсж явна. 3G сүлжээ нь интернэт, 4G нь өндөр хурдны интернэт юм. Дарааллын дагуу сэргээгдсэн гэсэн үг.

-Дуудлагын төв хэр ачаалалтай, иргэд бухимдалтай байсан бэ?

-Ер нь бол дуудлагын төв маш ачаалалтай байсан. Гэхдээ иргэд харьцангуй хүлээцтэй хандсан. Манайх үйл ажиллагаа эхэлснээс 12 жил догогдолгүй ажилласан. Цаашид алдаа гаргахгүйн тулд бид хичээж ажиллах болно.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button