НИЙГЭМНИЙСЛЭЛ

“Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны үнэ цэнэ” сэдэвт хэлэлцүүлэг болно

Монгол Улс дахь Япон улсын Элчин сайдын яам, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй хамтран Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны үнэ цэнэ ” сэдэвт онлайн хэлэлцүүлгийг 2021 оны гуравдугаар сарын 05-нд зохион байгуулах гэж байна.

Энэхүү хэлэлцүүлэгт хүндэт зочноор Монгол Улсын Их Хурлын гишүүн, доктор, дэд профессор Ц.Мөнхцэцэг оролцох бөгөөд “Тэгш бус байдлыг бууруулахын төлөө эмэгтэйчүүдийн улс төр дэх төлөөллийг нэмэгдүүлэх нь” сэдвээр илтгэл хэлэлцүүлнэ.

Мөн Японы Софиа их сургуулийн профессор, доктор Мари Миүра “Жендэрийн тэгш байдлын төлөөх эмэгтэйчүүдийн хѳдѳлгѳѳн: соёлын шилжилт  ба хууль эрх зүйн өөрчлөлт” сэдвээр, Зохиолч, сэтгүүлч Б.Шүүдэрцэцэг “Эмэгтэйчүүдийн талаарх хэвлэл мэдээлэл ба олон нийтийн хандлага: Социализмын болон түүний дараах үед” сэдвээр тус тус илтгэл тавьж, эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, улс төрийн оролцооны үнэ цэнийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм. 

Уг хэлэлцүүлгийг Жендерийн үндэсний хороо, Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбоо дэмжин оролцож байна.

Эмэгтэйчүүдээ дэмжиж, улс төр, нийгмийн хөгжилд шинэ хандлага, соёл бий болгож, оролцоо, тэгш төлөөллийг нэмэгдүүлэх гарцын талаар зөвлөлдөн, санал дүгнэлт боловсруулах “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны үнэ цэнэ” сэдэвт энэхүү хэлэлцүүлэг нь оролцохыг хүссэн хүн бүрт нээлттэй бөгөөд https://forms.gle/xtb4ras4SCLgHbXh6 линкээр дарж бүртгүүлэх боломжтой. Мөн оролцогчдод сертификат олгох юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг 99100697, 99800609 дугаарын утсаар аваарай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

  1. Одоо ийм б####ай юм ярьдгаа болио ямар их завтай юм сэтгэл зөв байгаа зүтгэлтэй байв#### эрэгтэй эмэгтэй байх нь хамаагүй

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button