НИЙГЭМНИЙСЛЭЛ

Т.Ариунаа: Есөн жил урлагаас завсарласан нь гэр бүлийн минь асуудлаас болсон

“Ноёд” группийн Ерөнхийлөгч Г.Буяндорж, түүний эхнэр МУГЖ дуучин Т.Ариунаа нар хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө өчигдрөөс суулт хийсэн. Өнөөдөр хоёр дахь өдрөө суултаа үргэлжлүүлж байна. Тэд Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд дараах гурван шаардлагыг хүргүүлсэн юм. Улмаар 72 цагийн дотор шаардлага биелүүлэхгүй бол өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн юм. Өчигдөр шөнө тэдэнд иргэд халуун аарц, чацаргана, банштай цай хийж ирж, дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Энэ үеэр МУГЖ дуучин Т.Ариунаа хэлэхдээ “Хэлмэгдсэн, эрх нь зөрчигдсөн маш олон хүн бидэнд ирж гомдлоо тайлсаар байна. Би олон ээжийн төлөөлөл болж энд сууж байна. Монгол орон шоронгоор дүүрлээ. Эр нөхрийнхөө араас хөөцөлдөж,  манай гэр бүл, үр хүүхдийн мань бага нас олон удаагийн дарамт дор өнгөрсөн. Олон гэр бүлийн хаалганы цаана ийм дүр төрх бий. Гэр бүл амар амгалан, эрүүл л байвал болдог. Бид үүнийг шийдвэрлүүлэхийн тулд 10 жил хүлээсэн учраас энэ хэд хоног өлсөх, даарах нь бидэнд асуудал биш. Миний есөн жил урлагаас завсарласан нь гэр бүлийн минь энэ асуудлаас болсон” гэлээ.

Прокурорт тавьж буй гурван шаардлага:

  • БНХАУ-ын иргэний 47 тэрбумын мөнгө угаасан хэргийг шалгах
  • Өөрт учирсан 25 тэрбумын хохирлыг шийдвэрлүүлэх
  • Ёс зүйгүй прокуроруудыг шалгаж, хариуцлага тооцох
Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. ЭНЭ хуулийн дампуур#### иргэдийг бухимдуулж байна. МОНГОЛ төр хуулийн байгууллагууддаа их цэвэрлэгээ хийх хэрэгтэй болжээ. АВЛИГАЧИН прокурор, авлигачин шүүгч иргэдэд үйлчлэх ёсгүй

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button