Нийгмийн

ЭМЯ: Халдвартай иргэдийн биеийн байдал хүндэрч байна

Хоногт 44 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 3076 боллоо. Эдгээр 44 тохиолдолын 42 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол, хоёр тохиолдол нь Завхан аймагт бүртгэгджээ. Халдвар авсан хоёр хүний халдварын их уурхайг тогтоохоор ажиллаж буй аж.

Харин хоногт 55 хүн эдгэрч, эдгэрсэн хүний тоо 2415 болжээ. Одоо халдвартай 657 хүн эмчлүүлж буй бөгөөд хоёр хүний биеийн байдал нэн хүнд байгаа аж. Мөн ЭМЯ мэдээлэл хийх үеэрээ халдвартай иргэдийн биеийн байдал хүндэрч буйг, ялангуяа архаг суурь өвчтэй иргэдийн өвчин хүндэрч байгааг онцлов.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button