НИЙГЭМ

“Нийслэлд 77 тохиолдол нэмэгдсэнээс 5-ынх нь ЭХ УУРХАЙ ТОДОРХОЙГҮЙ байна”

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын тухай ээлжит мэдээллийг хийлээ. Өнөөдрийн /2021.03.05/ байдлаар нийслэл Улаанбаатарт 77 тохиолдол нэмэгдсэнээс 5-ынх нь эх уурхай тодорхойгүй, нэг том голомт үүсчээ. Одоогоор нийслэл Улаанбаатар хот коронавирусийн халдварын идэвхтэй голомтын нэг хэвээр байна. Илэрсэн тохиолдлоос гадаадаас зөөвөрлөгдөөгүй аж. Нийт илэрсэн тохиолдлын 61 хүнд эхний шинжилгээгээр, 10 хүнд хоёр дахь шинжилгээгээр илэрчээ.

Хүний хөл хөдөлгөөн их байгаагаас халдвар хумигдахгүй байх өндөр эрсдэлтэй учир иргэд Мартын 8, Цэргийн баярыг тэмдэглэхгүй байхыг зөвлөлөө. Ийнхүү Улаанбаатарт бүртгэгдэж нийслэлийн халдварын тохиолдол 2306 боллоо. Тэдгээр 77 хүнээс 71 хүн нь ойрын хавьтлаас илэрсэн бол 5 хүний халдварын эх уурхайг тодорхойлох тандалт хийгдэж байна. Голомт тодорхойгүй таван хүн СХД-ийн 33, 35, 36-р хороо, СБД-ын 2-р хороонд байна. Нэг шинэ голомт бүртгэгдсэн ба түүний хавьтлуудыг тусгаарлажээ. 

Өнөөдрийн байдлаар 696 хүн эмчлэгдэж байгаагаас биеийн байдал хөнгөн 626, хүндэвтэр 62, хүнд 5, нэн хүнд 3 хүн байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button