УЛС ТӨР
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

Өнөөдөр /2021.03.05/ 15.00 цагаас Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлагдсан.
Хуралдаан яг одоо үргэлжилж байгаа бөгөөд үүгээр:
- Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Ажилсаг Монгол” төслийг батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл
- Авто замын салбарт хэрэгжих томоохон бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрүүдийн талаар
- Төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явц, шинээр барихаар төлөвлөсөн төмөр замын төслийн талаар
- Шатахууны хангамж, үнийн талаар
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт 2020-2024 онд хэрэгжүүлэх томоохон төсөл, арга хэмжээний талаар
- Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийн хэрэгжилтийн явцын талаар
- Улаанбаатар хотын цахилгаан дулааны тав дахь эх үүсвэрийн талаар зэрэг асуудлуудыг хэлэлцэж байгаа юм.
Засгийн газрын хуралдаан дуусмагц хэлэлцэн гаргасан шийдвэрүүдийг эргэн мэдээлнэ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.